Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн хүн амыг одоогийн хурдаар вакцинжуулбал 7 жилийн дараа хэвийн амьдралдаа эргэж орно


Цар тахал эхэлснээс хойш дэлхий нийт хэзээ хэвийн амьдралдаа эргэж орох вэ гэсэн асуултыг тавьсаар байна. Америкийн Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучигийн хэлж буйгаар нийт хүн амын 70-85 хувь нь вакцинд хамруулж байж хүмүүс хэвийн амьдралдаа эргэж орох боломжтой гэжээ. 

Тэгвэл дэлхийн хүн амын 75 орчим хувийг вакцинжуулахад хэдэн жил шаардагдах вэ? 

Bloomberg вакцинжуулалтыг хянах мэдээллийн сан болон тооцоолуур бүтээжээ. 

Одоогийн байдлаар нийт улс орнуудын гуравны нэг нь албан ёсоор вакцинжуулалтаа эхлүүлж, дэлхий нийтийн хэмжээнд 131 сая хүн вакцин хамрагдаад байгаа ба энэ нь цар тахал эхэлснээс хойш бүртгэгдсэн нийт халдварын тооноос даваад байна. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж буй Израиль улс хүн амынхаа 75 хувийг вакцинд хамруулахад хоёр сар шаардлагатай бол АНУ 2022 онд энэ зорилтдоо хүрэхээр байгаа аж. 

Гэвч буурай хөгжилтэй орнууд энэ зорилтод хүрэхэд хол байна. Bloomberg-ийн хийсэн тооцооллоор дэлхийн хүн амыг одоогийн хурдаар вакцинжуулбал 7 жилийн дараа л 75 хувийг нь вакцинд хамруулж дуусна гэсэн тооцоо гарчээ. 

Энэ тооцооллыг дэлхийн 67 орноос авсан мэдээлэлд үндэслэсэн бөгөөд хүүхдүүдийн тоог оруулсан гэжээ. Мөн Bloomberg тооцоолуур тогтмол шинэчилж, хөгжүүлж байгаагаа мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Bloomberg

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.