Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүүхдийн хоол, тэжээл үйлдвэрлэгч тэргүүлэх брэндийн бүтээгдэхүүнүүд хортой хүнд метал их хэмжээгээр агуулдгийг тогтоолоо


Америкийн хүүхдийн хоол, тэжээл үйлдвэрлэгч, зах зээлд тэргүүлэгч хэд хэдэн брэнд хүний эрүүл мэндэд хортой, хүнд метал их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг мэдсээр байж үйлдвэрлэн, худалдаалж байсан нь тогтоогдоод байна. “Gerber”, “Earth’s Best”, “Happy Baby”, “Plum” “Sprout” зэрэг брэндийн бүтээгдэхүүнд судалгаа, шинжилгээ хийсэн конгрессын тайланд дүгнэснээр “Хүнцэл, хар тугалга, кадми, мөнгөн ус гэсэн дөрвөн хорт метал зөвшөөрөгдсөн хэмжээнээс ихээр агуулагдаж буй нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаар байна” гэжээ. АНУ-ын Эдийн засаг болон хэрэглээний бодлогын дэд хорооны тэргүүн Ража Кришнамуртын хэлснээр зарим үйлдвэрлэгчдийн тооцооллын хүснэгтийг харахад л цочролд орохоор байсан ба аюулгүй хүнсний бүтээгдэхүүнд нэг оронтой тоогоор хэмжигддэг метал эзлэхүүн хүүхдийн хоол тэжээлд гурван оронтой тоогоор хэмжигдэж байгаа аж. Савтай цэвэр усанд зөвшөөрөгддөг стандартаар авч үзвэл хүүхдийн хоол тэжээлд хүнцлийн хэмжээ түүнээс 91 дахин их, хар тугалга 177 дахин их, кадми 69 дахин их, мөнгөн ус 5 дахин их байгаа юм. Мөн органик гэсэн шошготой бүтээгдэхүүнд хорт бодисын хэмжээ ялгаагүй их байгааг анзаарах хэрэгтэй гэсэн байна.

Эдгээр байгалийн хүнд метал, элемент нь ургац тариалж буй газрын хөрсөнд тодорхой хэмжээгээр агуулагдах нь хэвийн үзэгдэл боловч зарим газар нутагт метал агууламжтай пестицид их хэрэглэснээс эсвэл хэт их үйлдвэржилтийн улмаас хөрсөнд ихээр агуулагдаж буй юм. Эдгээр бодисын хэрэглээ хорт хавдар болон бусад өвчний эх үүсвэр болж болох ба нялх хүүхдийн тархины хөгжилд гэмтэл учруулах аюултай. 

АНУ-ын Хоол хүнс, эмийн захиргааны газраас хүүхдийн хоол тэжээлд агуулагдах хүнд металын хэмжээг тодорхой зааж өгөөгүйгээс болж ийм нөхцөлд хүрсэн байж болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хүүхдийн тархи мэдрэлд хортой химийн бодисын хэрэглээг бууруулах зорилготой Америкийн үндэсний хөтөлбөрийн шинжлэх ухаан, эрүүл мэнд хариуцсан захирал Жейн Хоулиханы хэлж буйгаар хүүхэд 2 наснаасаа эхлэн химийн элементүүдэд хариу урвал үзүүлж эхэлдэг ба тархи нь хурдтай хөгжиж байх энэ үедээ танин мэдэх, сэтгэн бодох чадвараа алдахаас эхлээд зан төлвийн доголдолтой төлөвших зэрэг насан туршид үргэлжлэх эмгэг үүсэж болох аж. 

Албан ёсны шинжилгээний тайлан дүгнэлтийг эндээс үзнэ үү. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.