Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Найзуудаараа тоглох ХӨГЖӨӨНТ тоглоомууд


 “Цагийн сайханд” хамт олноороо, найз нөхдөөрөө уулзаж, зэрэгцэж суугаад тоглоом наадгай тоглож, хөгжилддөг байсан үеэ санагалзаж байна уу?

Тэгвэл онлайнаар ч гэсэн найз нөхөдтэйгөө хамт байгаа мэт шарыг нь хөдөлгөж, “өдөөх” хөлөгт тоглоомуудыг санал болгож байна.

1.Ludo World

Сүүлийн үед бүхий л насны хүмүүсийн шимтэн тоглож буй Ludo-г дурдах нь зүйтэй. Латин хэлнээ “I play” гэж орчуулагдах энэ тоглоом нь 4 тоглогчид зориулсан стратеги болон азад суурилсан маш сонирхолтой хөлөгт тоглоом юм.

Та өрсөлдөгчөө идэх, унагаах эсвэл өөрийгөө сайн хамгаалж, бариандаа орох гэх мэт ямар ч төрлийн тактик ашиглан ялалт байгуулж болно.
“Энэ их хүмүүс яагаад тоглоод байгаа юм бол доо” гэж гайхаж байсан удаатай бол та өөрөө ЭНД дараад нэг тоглоод үзээрэй.
 
2.Мuushig

“Иднэ, тат, ар нь ТҮҮЗ” гээд л гэр бүлээрээ, хамт олноороо тоглодог нийтлэг тоглоом бол яалт ч үгүй хөзөр буюу муушиг биз? Тэгвэл муушгийг онлайнаар буюу апп-аар нэвтрэн ямар ч төвөггүйгээр хүссэн хүнтэйгээ таван гар суух боломжтой болжээ.

IOS татах бол ЭНД, Андройд татах бол ЭНД дарна уу.
 
3.Морь уралдаж тоглох уу?

Шагай орхиж, ДААГА, СОЁОЛОН, АЗАРГА-ын зам дээр морь уралдуулаад шагналын эзэн болох U-Point апп-н хөлөгт тоглоом, урамшуулал юм.

Хамгийн сонирхолтой нь маш олон хүнтэй өрсөлдөх боломжтой ба та ялбал бэлгийн эзэн болох боломжтой. Ингэхдээ та Юнителийн шинэ дугаар авах болон өдөр тутамдаа ашигладаг дата багцаа идэвхжүүлээд шагай хаях 5 хүртэлх эрхийн эзэн болно. Шагай хаяад Нөүтбүүк, Смарт ТВ, IPad-тай болоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

4.Catan

Анх 1995 онд Германд гарч ирсэн энэхүү тоглоом нь өнөөдөр Монголд олон залуус тоглодог болжээ. Хэдэн ч тоглогчийн бүрэлдэхүүнтэйгээр тоглож болох ба зам, байшин, хот төвхнүүлэх явцдаа оноо цуглуулан хамгийн түрүүнд 10 оноонд хүрсэн тоглогч хожно. Мөн л стратеги болон азад суурилсан маш сонирхолтой тоглоом юм.
 

Хамгийн их уншилттай
1
2021.03.29
"Бүхнийг чадагч" Ангууч буюу Б.Баттөрийн тухай 21 БАРИМТ
2
2021.04.12
Дэлхийн алдартнууд VS Монголын одууд | Тэд хэрхэн уучлал гуйдаг вэ?
3
2021.04.05
"Ододтой бүжиглэе" шоу үзэгчдийг зурагтны өмнө "уяж" буйг батлах хөгжилтэй 17 пост
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвийн ХӨГЖИЛТЭЙ 15 пост, meme
2
8 цагийн өмнө
Төөрсөн муур уулчныг даган 3000 метрийн өндөр оргилд гарчээ
3
13 цагийн өмнө
Италид муухай амттай ЗАЙРМАГ хийвэл торгууль ногдуулна
санал болгох
1
7 цагийн өмнө
Ням гарагт Улаанбаатарт бороотой
2
7 цагийн өмнө
Ном уншдаг хүн бүрийн ойлгох 21 "хүндхэн хөгжилтэй" мэдрэмж
3
10 цагийн өмнө
Дэлхийн номын өдөр | Яг одоо хүргэлттэй ном авч болох 5 газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.