Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цагаан сараар жин нэмэхгүйн тулд таны унших мэдээ


Цагаан сар үндэсний уламжлалт баяр боловч таргалалт, жиндээ санаа зовж буй нэгний хувьд жилдээ нэг тохиодог “шүүлт”-ийн өдрүүд байдаг. Ширээ дүүрэн хоолноос идэх ч хэцүү, байх ч хэцүү санагдах үе таарвал та үүнийг уншчхаарай. Дайн тулаанд тань нэмэр болж мэднэ. Таны өдөрт авах илчлэг, идэж ууж буй зүйлстэй чинь хэр тохирч байна вэ? 

1

Сүүтэй цай. Байгалийн эрс тэс уур амьсгалд сүүтэй цайны ач нэн чухал. Гэхдээ хөл хорионд орчхоод буйдан дээрээ сууж буй танд тийм олон аяга хэрэг болохгүй дэг ээ. Учир нь нэг аяга сүүтэй цай 25 ккал гэнэ. 

2

Айл айлын бууз янз бүрийн хэлбэртэй, янз бүрийн амттай гэхдээ дундажлаад бодвол гурван ширхэг бууз 440 ккал. Өөхтэй, том бууз байвал үүнээс их л ккал болно доо.

3

Нийслэл бол баярын ширээний гол хүнс. Сонгинотой ч бай, сонгиногүй ч бай нэг нийслэл хутгах л байх. Гэхдээ нийслэл саладны гол орц төмс учраас 100 граммыг идэхэд л 170 ккал болдог гэнэ. 

4

Хүмүүс сэмхэн ууцаа бэлдээд байгаа сурагтай. За ямартай ч ширээн дээрх тарган махнаас болгоомжтой идэхгүй бол нэг зүсэм нь л 80 ккал шүү дээ.

5

Ууцны хажууханд архи харагдана аа. Монголын ёс гурав энэ тэр ээ дэмий л бололтой. Учир нь, 50 мл архи 106 ккал юм байна. 

6

Харин архины оронд айргийг санал болгоё. Учир нь, 100 мл нь 49 ккал гэхээр харьцангуй бага илчлэгтэй.

Идсэн ууснаа шингээхээр гаазтай ундаа, кола уудаг нь бараг зуршил болжээ. Нэг аяга кола 80 ккал.

8

За эцэст нь, идээнээсээ нэг чихэр аваад буйдандаа сууна. Тэр чинь 100 ккал болно. 

Эдгээр нийлээд 1104 ккал болох бөгөөд хүний өдөр авах дундаж илчлэгийн хэмжээ 2400 ккал шүү. Хэрэв та хөдөлгөөн багатай, гэртээ байгаа тохиолдолд 2400 ккалаа өдөртөө шатааж амжихгүй гэсэн үг. Одоо тэгээд бод бод... 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1