Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Цагаан сарын барилдаантай холбоотой сонирхолтой 19 баримт


Монгол зон олны үндэсний баяр буюу Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн уламжлалт цагаан сарын баяр энэ өдрүүдэд тохиож байна. Та бүхэн минь ирж буй үхэр жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй хэмээн ерөөл дэвшүүлэн цагаан сарын барилдааны сонирхолтой мэдээг хүргэж байна. 

1.1963 онд “Нэгдэлчдийн баярын барилдаан” хэмээн нэрийдэж анх зохион байгуулж байсан энэ барилдаан үнэн хүчийг үзэж, ямар нэгэн найраагүй, жилийнхээ өнгийг тодорхойлдог наадмын дараах хамгийн том барилдаан болжээ. Анхны цагаан сарын барилдаанд Төв аймгийн харъяат д.а Ж.Мөнхбат заан цолтой байхдаа түрүүлж Хөвсгөл аймгийн харъяат у.а Ч.Бээжин үзүүрлэж байв.

2. Цагаан сарын барилдаануудад нийт 20 бөх түрүүлсэн бөгөөд 14 нь улсын аварга болон түүнээс дээш цолтой байгаа нь ямархуу чансаатай барилдаан бэ гэдгийг нотлох мэт. 

3. Хэнтий аймгийн харъяат д.а Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу нийт 13 удаа үүнээс завсаргүй 11 удаа түрүүлсэн байна. Харин түүний араас 8 удаа түрүүлсэн Увс аймгийн харъяат Х.Баянмөнх, 6 удаа түрүүлсэн д.а Ж.Мөнхбат бичигддэг. 

4. Цагаан сарын барилдаанд хамгийн олон үзүүрлэсэн бөх бол Өвөрхангай аймгийн харъяат д.а Д.Цэрэнтогтох юм. Тэрээр нийт 5 удаа үзүүрлэсэн ба 4 удаа үзүүрлэсэн амжилтаар д.а Ж.Мөнхбат, д.а Х.Баянмөнх, у.а Д.Сумъяабазар нар удаалдаг.

5. Улсын цолгүй хоёр бөх энэ барилдаанд түрүүлсэн нь Архангай аймгийн харъяат Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой, Сүхбаатар аймгийн харъяат Ш.Мөнгөнбаатар 2011 онд аймгийн арслан цолтой байв.

6. Улсын цолгүй үзүүрлэсэн бөхчүүд бол 1998 онд Увс аймгийн харъяат у.ар Б.Ганбат аймгийн арслан, 2000 онд Сүхбаатар аймгийн харъяат у.х Ц.Магалжав аймгийн арслан цолтой үзүүрлсэн байна. Харин цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо хоёр удаа үзүүрлэсэн бөх ганц байдаг нь Ховд аймгийн харъяат у.х О.Хангай юм. Тэрээр 2014, 2017 онд үзүүрлэж байжээ. 

7. Цагаан сарын барилдаанд сайн барилдаж түрүү, үзүүр, их, дунд, бага шөвөгт шалгарсан бөхчүүдийн 88 хувь нь наадмаар ямар нэгэн байдлаар цолоо батлах, ахиулсан судалгаа байдаг нь энэхүү барилдаан хэр шудрага, чансаатай болдогийг баталж байна. 

8. Бөхийн өргөөний суудлын тоо 2500 ба цагаан сарын барилдааны үеэр бүтэн дүүрч албан бус мэдээгээр 3000-4000 хүн ордог. Цагаан сарын барилдааны тасалбар борлуулалт жинхэнэ эрийн тэсвэр, тэвчээр шаардагддаг ба гадаа хүйтэнд урт дараалалд хонон өнжин дугаарлаж авдаг. Үнэхээр бөхдөө дуртай ард түмэн дээ. 

9. Цагаан сарын барилдааны тасалбар 20,000 - 25,000 төгрөг байдаг бол шагийн үнэ 30,000 - 50,000 төгрөгт хүрдэг.  

10. Жил бүрийн цагаан сарын урилга хэмээн 400 - 500 ширхэгийг гаргаж төрийн өндөр албан тушаалтнуудад явуулдаг байна. 

11. Цагаан сарын барилдааныг нээж Гандантэгчинлэн хийдийн лам нар дөрвөн уулаа аргадан ном уншиж эхлүүлдэг нь уламжлал болжээ. 

12. Цагаан сарын барилдааны сонирхолтой нэгэн хэсэг бол давсан бөхийн хишиг юм. Үзэгчдийн хувьд энэхүү идээ будаанаас хишиг хүртэх нь тэр жилийн хийморь сүлдэнд нөлөөтэй хэмээн итгэдэг. Үүнтэй холбоотой олон өвөрмөц хэллэгүүд гарсан нь "Санжаадамбаа боовноосоо" билээ.

13. Б.Бат-Эрдэнэ аваргын тасралтгүй түрүүг 1999 онд зогсоосон бөх бол Төв аймгийн харъяат д.а А.Сүхбат юм. Тэрээр 1999, 2001 онуудад түрүүлжээ. 

14. Цагаан сарын барилдаанд Хэнтий аймаг 13, Төв аймаг 12, Увс аймаг 11 түрүүтэй эхний гуравт бичигддэг.

15. Цагаан сарын барилдааны түрүү бөх тэр жилийнхээ наадмын барилдаанд түрүүлсэн тохиолдол давтагдсан тоогоор 23 удаа. Харин цагаан сарын түрүү бөх наадамд үзүүрлэсэн тохиолдол 8 удаа байдаг. 

16. Анх 64 бөх барилдаж эхэлсэн бол 1971 оноос 128, 1991 оноос 256 бөх барилдуулах болсон. 

17. Цагаан сарын барилдаан хамгийн залуугаараа түрүүлсэн эрхмүүд бол алдарт хоёр Мөнх. Тэд 22 насандаа түрүүлж байж. 

18. У.а Д.Хадбаатар цагаан сарын барилдаанд гурвантаа түрүүлэхдээ Ё.Ишгэн, Д.Цэрэнтогтох, Д.Долгорсүрэн зэрэг Өвөрхангайн бөхчүүдийг даван түрүүлж байж. 

19. Үзэгчдийн хамгийн ихээр яригддаг 6 залуу заан Б.Бат-Эрдэнэ аваргын үеийн цагаан сарын барилдаанууд жинхэнэ ярианы сэдэв, хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээсэн хэмээн яригддаг.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
13 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
1