UBLife Logo
Дэлхий

1.8 метр өргөнтэй Лондоны хамгийн 'нарийхан' байшин 1.3 сая доллараар зарагджээ

Б.Саруул
Б.Саруул
1.8 метр өргөнтэй Лондоны хамгийн 'нарийхан' байшин 1.3 сая доллараар зарагджээ

Лондоны хамгийн 'нарийхан' гэгддэг байшин 1.3 сая долларын үнэ хүрчээ. Тус байшин нь Лондон хотын Шепердс-Буш дүүрэгт байрладаг бөгөөд ердөө 1.8 метр өргөн, 96 мкв талбай бүхий дөрвөн давхар барилга юм байна. 

Байшин анх малгайны дэлгүүр байсан бөгөөд сүүлд загварын гэрэл зурагчин Юуерген Теллер урлан болгож тохижуулсан гэж үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Winkworth компаниас мэдээлжээ. 

Хоёр унтлагын өрөөтэй, зоорийн хэсэгт гал тогоо, хоолны өрөө байрладаг, ардаа жижигхэн цэцэрлэгтэй, нэгдүгээр давхарт хүлээн авах өрөө байрладаг аж. Харин хоёрдугаар давхарт ажлын болон унтлагын өрөө, террас гуравдугаар давхарт угаалгын өрөө, хувцас солих, шүршүүрийн өрөөтэй гэнэ. Харин хамгийн дээд давхарт гол унтлагын өрөө байрладаг байна. 

1.8 метр өргөнтэй Лондоны уг байшин нарийхан санагдаж мэдэх ч газрын түрээс үнэтэй байдаг Вьетнам, Нидерланд, Япон зэрэг улсуудад ийм байшинг эртнээс барьсаар иржээ. 

Хүн амын нягтаршил улам бүр нэмэгдэж буй өнөө цагт хүмүүс амьдралаа хялбарчилж, цомхон байх үүднээс жижиг байшин сонирхох нь нэмэгджээ. 

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.