Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

iOS 14.5: 2021 онд шинээр нэмэгдэж буй эможинууд


Apple компани iOS 14.5 программын шинэчлэлийнхээ хүрээнд Юникод консорциумын 13.1 буюу шинэ багц эможиг хэрэглээнд нэвтрүүллээ. 

Тодруулбал, үнсэлцэж буй хос, зүрхтэй хосын эможиг өөр өөр арьсны өнгө, хүйсийн сонголттойгоор ашиглах боломжтой болжээ.

Мөн жендэрийн хувьд төвийг сахисан утгыг илэрхийлэх гурван төрлийн эможи нэмэгдсэн нь сахалтай "хүн", сахалтай "эмэгтэй", сахалтай "эрэгтэй" гэсэн гурван эможи хувилбар юм. 

Боолттой зүрх, шатаж буй зүрх (нөхцөл байдлаас шалтгаалаад шархалсан зүрх ч байж мэднэ ) нэмэгдсэн байна. 

Үүнээс гадна Apple компани өмнө нь байсан зарим эможиг шинэчилжээ. Жишээ нь, зүү тариурын эможиноос цус дусалж харагддаг байсныг арилгажээ. 

Чихэвчний эможиг AirPods Max-аар сольж, хаданд авирч буй хүнд дуулга нэмж өмсгөсөн байна. 

Холбоотой мэдээлэл: 2021 онд шинээр 200 гаруй ЭМОЖИ нэмэгдэнэ

iOS 14.2: Шинээр 100 гаруй эможи нэмэгдлээ

Эх сурвалж: The Verge

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
3
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.