Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрийгөө ялан, шинээр нээх урам зориг өгөх 5 АНИМЭ


Нүдээр үзсэн, сэтгэлийн гүнээсээ мэдэрсэн зүйлс биднийг өөрчилдөгт та итгэдэг үү? Нэгэн хэвийн амьдрал, ар араасаа эрээлжлэх ижилхэн өдрүүдийг нэг л өөрөөр мэдэрч, өөрийн чаддаг зүйлээ олж, мөрөөдлөө шинээр нээхийг хүсвэл танд урам зориг өгөх дараах 5 шилдэг анимийг санал болгож байна. Юнивишний кино багцад "Анимэ" багц шинээр нэмэгдсэн тул Монгол дуу оруулга, эсвэл хадмалтайгаар үзэх боломжтой юм шүү. 

1. Hanebado!

Ялагдал, урам хугаралт, сэтгэл дундуур байдал биднийг дотроос хэмлэж, өөртөө итгэх итгэлийг үгүй хийдэг. Ялангуяа өсвөр насанд дотны хүмүүсийн үг, үйлдэл хамгийн ихээр нөлөөлж, зарим зүйлийг хэзээ ч хийхээргүй нэгэн болгож орхидог. Гэвч... Унаад боссоны дараа бид илүү хүчирхэг нэгэн болсон байдагт итгээрэй. Бадминтон спортод дурлаж, өөрийгөө шинээр нээж байгаа Аяано охин болон түүний багийн гишүүд, гэр бүл, нөхөрлөлийн тухай сэтгэлд хоногшим анимэ танд "тэвэр дүүрэн" урам өгөх болно.

2. My Hero Academia

Одоогийн байгаа "би" жинхэнэ үү? Эсвэл болохыг хүсч байгаа нь уу? Баатар болохыг хүсдэг ч баатрын супер хүч чадалгүй бол яах вэ? Хүн төрөлхтөн онцгой хүч чадалтай баатруудтай болсон ч эсрэг талд мөн л онцгой хүч чадалтай дайснууд гарч ирнэ. Энэ үед супер хүчгүй ч өөртөө итгэх итгэлээр дүүрэн Изику мөрөөдлийнхөө төлөө тэмцэхээр "Баатруудын академи"-д элсэх болно. Харин тэр үнэхээр баатар болж чадах болов уу?

3. Run with the wind

Зарим ур чадвар, авьяасаа бид өөрсдөө огт анзаардаггүй. Гэтэл жаахан л хичээвэл өөрт тань хамгийн их урам зориг өгөх зүйл байсан бол яах вэ? Мөн нэг хүний хувьд өчүүхэн мэт санагдах атлаа өөр хэн нэгний хувьд бүхэл бүтэн амьдрал нь хамаарах том мөрөөдөл гэж байдаг... Энэ анимийг үзсэний дараа та нэгэн хэвийн амьдралаа өөрчилж, шинэ мөрөөдөлтэй болохыг хүсэх болно. Салхи дагуулан гүйгээрэй...  

4. All out

Спорт хүнийг хамгийн ихээр төлөвшүүлж, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, хүч чадалтай нэгэн болгодог. Заавал бусдыг ялах бус өөрийгөө ялах нь жинхэнэ ялалт болох тухай өөр өөрөөсөө огт өөр хөвгүүдийн нөхөрлөл танд харуулах болно. 2016 онд Шилдэг Анимэ шагналыг хүртсэн тул зохиол, дүрслэл нь танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

5. Tanaka-kun is always listless

Хүсч дурласан зүйл нь хүнийг онцгой болгодог. Гэтэл үнэхээр юу ч сэтгэл хөндөхгүй бол яах вэ? Заавал бусдаас онцгой, ямар нэгэн зүйлээрээ давуу байх ёстой гэж үү? Өглөө бүрийн нойрноосоо нозоорон сэрж, хаана ч хамаагүй унтчихдаг Танака-кун. Бусдад хэрхэн харагдах, юу өмсөх, хэрхэн харилцахаа огт анхаардаггүй хөвгүүний амьдрал өөрчлөгдөх болов уу? "Дуугүй, ноомой" гэх нэгэн хэвийн үгээр хүнийг тодорхойлон, бусадтай адилхан байхыг шаарддаг бужигнасан нийгэмд тэр амар амгалан бөгөөд нууцлаг амьдарсаар... Заавал мундаг байхыг хичээдэггүй түүний нууцлаг түүх танд таалагдах болно.

Анимэ багцын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.