Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зураачдын зөвлөдөг бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх 4 дасгал


Уран бүтээлчид цагаан цааснаас эхэлсэн нэг цэгийг гайхамшигтай уран бүтээл болгон хувиргадаг. Тэгвэл мэргэжлийн зураач Адолфо Серра бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд дараах 4 хялбар дасгалыг санал болгожээ. 

1. Кино бол бүтээлч аялал

 Хэрэв танд шинэ санаа, бүтээлч урам зориг хэрэгтэй байгаа бол кино урлагийн гайхалтай бүтээлүүдээр аялаарай. Ингэхдээ аль болох үзээгүй, эсвэл үздэгээсээ огт өөр төрлийн кино үзэх нь таны "нүдийг нээх" болно. Шинэ кино үзэх бүрдээ бид шинэ дүрүүд, шинэ ертөнцөд хөл тавьж, тухайн ертөнцийнхөө нэгэн хэсэг болон хувирдаг. Кино урлагт дуу, дүрслэл, харилцан яриа, хүүрнэл, огтлолцол, гэрэл зураг, хөгжим найруулга гээд бүхий л урлагийн нарийн элементүүд нэгэн зэрэг байдгаараа онцлогтой.

2. Зах, худалдааны төвөөр хэрэн хэсэх

Өөр орчин, улс орноор аялах нь уран бүтээлч сэтгэлгээг гойд хөгжүүлдэг. Аяллыг томоор төсөөлөх хэрэггүй. Өдөр бүр явдгаасаа арай өөр замаар гэртээ хариад үз. Үргэлж цахилгаан шатаар явдаг бол хөлсөө гартал шатаар өгсөөд үз. Зах, худалдааны төвүүдийн шалаар дүүрэн хаясан элдэв эд зүйлсийг нүд тогтон хараад үз. Би нэгэн удаа орон нутгийн захаар дэмий сэлгүүцэж яваад доорх зургийг олж харсан бөгөөд гэртээ хариад 2 дахь зургийг буулгасан билээ. Энэ дасгал ажилдаа бүр донтож орхисон шүү. 

3. Гэрэл зураг буулгах

Өдөр тутмын амьдрал дахь жижиг зүйлс бүрийг "арай өөр" нүдээр харах гээд үзээрэй. Гудманд таарсан танихгүй хүнийг хаашаа явж байгааг таах гээд үз. Нар мандах, шингэх үйл явцыг ажиглан суугаарай. Энэ бүхнийхээ гэрэл зургийг аваад хадгалчих. Тэгээд хүссэн үедээ гарган үзэж, хэрхэн хөгжүүлж, өөрчилж, бүтээлч хандаж болохыг эргэцүүлээрэй. 

4. Өөрийгөө судлах

"Уран бүтээлч бүр өөрийгөө л бүтээдэг" гэх үгийг та дуулж байсан уу? Би энэ үгэнд итгэдэг. Тиймээс сайн уран бүтээл төрүүлэхийн тулд өөрийгөө гүнзгий ойлгож, танин мэдэж, "судлах" хэрэгтэй. Өдрийн тэмдэглэл бичих, өдөр бүрийн өнгө аясыг зургаар илэрхийлэх, гэрэл зураг дарах гэхчлэн өөрийгөө танин мэдэх дасгал ажил зохиогоорой.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.