Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амьд тоглолтыг нэхэн санаж буй хүний сэтгэлийг өргөх 11 зүйл


Амьд тоглолтын сэтгэл сэргээм мэдрэмжийг санаж байна уу? Тэгвэл зүрхэндээ бяцхан тоглолт амилуулцгаая. Дараах аргууд бидэнд тусална.

1. Эхлээд өөрийн хайртай хамтлаг, дуучныхаа цомог, пянз, нэрийн бүтээгдэхүүнийг худалдан аваарай. Цар тахлын хүнд хэцүү үед л тэднийгээ хамгийн ихээр дэмжих хэрэгтэй биш гэж үү? 

2. Youtube-ээс хайртай хамтлаг, дуучныхаа амьд тоглолтын бичлэгийг хайж, үзэх тоглолтын жагсаалт үүсгээрэй. Тун ховор, ахин тоглогдохгүй бичлэг олох ч юм бил үү?

3. Хэрэв гэртээ дуу өсгөгчтэй бол хөршүүддээ саад болохооргүй төвшинд тохируулан сонсоорой. Ингэхдээ яг л амьд тоглолтод байгаа мэт бүжиглэж, алга ташин, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ мартуузай. 

4. Бусдад саад болохыг хүсэхгүй бол чихэвчээр ч сонсож болох юм. 

5. Хэрэв та видео тоглоом тоглох дуртай бол Minecraft, Animal Crossing гэх мэт платформууд дээр виртуал тоглолт зохион байгуулаарай.

6. Хөл хорионы үеийг ашиглаад дуртай уран бүтээлээ өөрийн чаддаг хөгжмийн зэмсгээрээ тоглож сурч яагаад болохгүй гэж? 

7. Мөн сайн мэдэхгүй дууныхаа үгийг уншиж, нэгд нэгэнгүй цээжилж ч болно. 

8. Өмнө нь цуглуулсан тоглолт, үзвэрийнхээ тасалбарыг цуглуулан, цахим сүлжээнд дурсамжаа хуваалцаарай. Та ганцаараа биш гэдгээ дорхноо л харах болно.

9. Хайртай хамтлагийн тань зурагтай цамц байгаа юу? Тэгвэл хаа сайгүй өмс.

10. Дуртай хамтлаг, дуучдынхаа тухай илүү их судлаарай. Дахин давтагдашгүй амьдралын түүх, хайртай дууг тань бүтээсэн үйл явдал гэхчлэн сонирхолтой мэдээлэл зүрхийг тань "дэвтээх" болно. 

11. Ингээд ч сэтгэл санаа тань дээрдэхгүй байвал тоглолтод очоогүйгээс хэр их мөнгө хэмнэснээ тооцоолоорой. Сэтгэл тань дээрдэж магад. Тоглолтууд дээр уух зүйл хэчнээн үнэтэй байдаг билээ дээ?

Сайхан цаг ирнэ дээ... 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.