Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадын кино театрууд орлогоороо Америкийн бокс оффисыг давлаа


Цар тахал анх дэгдсэн БНХАУ аажмаар хэвийн амьдралдаа шилжиж байна. Халдварын тархалт намжсан боловч Хятадын эрх баригчид иргэдээ Цагаан сарын үеэр өөр хот, мужууд руу аялахгүй байхыг уриалжээ. Тиймээс хүмүүс Цагаан сарын өдрүүдэд кино театрыг зорих нь эрс нэмэгдсэн гэнэ. 

Хоёрдугаар сарын 11-17-ны хооронд Хятадын бокс оффис 1 тэрбум долларын орлого олж, түүхэндээ анх удаа Америкийн бокс оффисыг давлаа. Зөвхөн шинийн нэгний өдөр л гэхэд кино сонирхогчид нийт 260 сая долларын орлого оруулжээ.

Хөл хорионд уйдсан иргэд цагийг зугаатай өнгөрүүлэхийн тулд муу үнэлгээтэй киног ч олон саяараа үзэж байгаа нь Maoyan Entertainment-ийн судалгаанаас харагджээ. Тухайлбал, бокс оффисыг тэргүүлж буй Detective Chinatown 3 кино гэхэд л 10 онооноос 5.7 гэсэн үнэлгээтэй байгаа юм. 

Хятадын ихэнх хотуудад сар шинийн баярын өдрүүдэд кино театруудын хүчин чадлыг 75 хувиар хязгаарласны улмаас киноны тасалбар олоход хүндрэлтэй байгаа талаар хүмүүс сошиал орчинд бичиж байна. 

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
13 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
13 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.