Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“ӨДӨР БҮР ХЭМНЭЕ” шилдэг санааны уралдаан зарлагдлаа


Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорионы үед шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж, хэмнэлттэй худалдан авалт хийн хог хаягдлаа буруулах шилдэг санаа, туршлагуудыг олон нийтэд түгээх зорилготой "Өдөр бүр хэмнэе" шилдэг санааны уралдаан зарлагджээ.

Бид хэчнээн хог "үйлдвэрлэдэг" вэ?

Хүн бүр ямар нэг хэмжээгээр хог үйлдвэрлэгч байдаг. Нялх балчир үрс маань гэхэд л 2 нас хүртлээ дунджаар 4300 живх хэрэглэж, энэ нь дэлхийн нийт хог хаягдлын 2 хувийг бүрдүүлдэг байна.

Эмэгтэйчүүд 40 жилийн турш ариун цэврийн хэрэглэл ашиглах явцдаа хог үйлдвэрлэсээр байдаг. Харин сарын тэмдгийн аяга хэрэглэвэл 7 сая төгрөг хэмнэх боломжтой. 

Бидний сар бүрийн хоол хүнсэндээ зарцуулж буй мөнгөний ⅓ нь хог болж хаягддаг. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр нэг нэгнээ баярлуулдаг бэлэг, сэлт ч мөн багагүй хог бий болгодог. Товчхондоо эмх замбараагүй худалдан авалт нэмэгдэх тусам хог нэмэгдэж, та бидний ирээдүй аюулд учирна.

2021 оны хүний хөгжлийн илтгэлд “Хүн бүр байгаль орчинд үзүүлэх дарамтаа багасгахад анхаарлаа хандуулах”-ыг уриалсан. Хогноос салах энгийн арга бол худалдан авалтдаа тодорхой шалгууртай хандах явдал юм. 

Үүний тулд та бид юу хийж чадах вэ?

1. Аль болох бага хог гаргадаг бүтээгдэхүүн хэрэглэх

2. Дахин ашиглах, дахин боловсруулах сав баглаа боодол бүхий, аль болох удаан ашиглах бүтээгдэхүүн худалдан авах

3. Нэг удаагийн хэрэглээний зүйлсийг худалдан авахгүй байх

Худалдан авалтдаа дээрх шалгуураар хандвал таны нэг жилийн хог жижиг шилэн саванд багтах ч боломжтой. Харин хогоо багасгахад анхаарахгүй бол та хамгийн багадаа нэг жилд 1,4 тонн хог бий болгоно. Хогоо багасгаж чадсан хүмүүс бол байгаль хамгаалагч, ирээдүйн аврагч юм. 

Хэрэв танд хог хаягдлаа бууруулсан шинэ санаа, шилдэг туршлага байгаа бол доорх холбоосоор нэвтрэн орж, “Өдөр бүр хэмнэе” гэрэл зураг, видео, постер бүтээлийн уралдаанд оролцоорой. Өөрийн туршлагаа бусадтай хуваалцаж бусдыг өөрчлөх хүч танд бий.

Уралдаан нь шаардлагагүй худалдан авалтаас татгалзаж эдийн засагтаа хэмнэлт гаргахын зэрэгцээ хог хаягдлаа бууруулахыг эрмэлздэг хүн бүрт нээлттэй юм. Уралдаанд:
- Ахлах, дунд ангийн сурагчид болон оюутнууд
- Гэр бүлүүд
- Байгууллага хамт олон (клуб, СӨХ, компани, холбоо, нөхөрлөл, гэх мэт)
- Найз нөхөд
- Ганцаарчилсан хэлбэрээр оролцож болно.

   Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
18 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zoloo 2021.02.22 172.69.252.151

za ohiduuddaa gj helehed ter sariin temdgiin ayga haldvart uvchin uusgeh, ariun tsevriin asuudluud garah gd 100 huvi batalgaajaagui neelt yum bnlee shu mash sain sudlaad saijruulsniih n daraa ashiglaarai gj zuvluy

0 Хариулах