Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Англид халдварын тархалт 60 орчим хувиар буурсан ч хүүхдүүд өвчлөх нь нэмэгдэж байна


Их Британид коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн нэг сард 60 орчим хувиар буурсан боловч залуучууд, бага сургуулийн хүүхдүүдийн дунд эрчимтэй тархаж байна. 

Хэдийгээр тус улсад коронавирусийн шинэ төрлүүд бүртгэгдэж байгаа ч гурав дахь хөл хорио үр дүнгээ өгч, халдварын тохиолдлыг огцом буурч байгаа нь Лондоны Эзэн хааны коллежийн хийсэн React 1 судалгаагаар харагджээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 4-13-ний хооронд 200 хүн тутмын нэг нь халдвар авсан бөгөөд энэ нь нэгдүгээр сарын 6-21-ний хоорондох халдварын тохиолдолтой харьцуулахад гурав дахин буурсан үзүүлэлт гэжээ. 

Иймд судлаачид өнгөрөгч лхагва гарагт парламентын гишүүдэд  хөл хориог сулруулах талаар санал тавьсан байна. Эдинбургийн их сургуулийн халдварт өвчний тархвар судлалын профессор Марк Вулхаус сургуулиуд удахгүй нээгдэх боломжтой, мөн гадаа орчинд халдвар тархах магадлал багассан хэмээн баталж байгаа юм. 

Харин зарим мэргэжилтнүүд сургуулиудыг нээхэд нухацтай хандахыг зөвлөжээ. Учир нь, нийт халдварын тохиолдол буурч байгаа ч 5-12 насны хүүхдүүд болон 18-24 насны залуучуудын дунд эрчимтэй тархаж байгаа аж.

Дашрамд дурдахад, Их Британийн эрх баригчид Англид гуравдугаар сарын 8-аас, Шотланд болон Уэльсэд хоёрдугаар сарын 22-оос сургуулиудыг нээхээр төлөвлөж байна. 

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
4 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.