Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Токиогийн Олимпын хорооны даргаар эмэгтэй хүн томилогдлоо


Токиогийн Олимп зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг хэтэрхий их ярьж байна гэж хэлсний улмаас шүүмжлэлд өртөж албан тушаалаасаа огцроод байсан. Тэгвэл түүний оронд гүйлтийн тэшүүрийн тамирчин асан Сейко Хашимото хорооны даргаар томилогджээ. Тэрбээр өвлийн дөрөв, зуны гурван Олимпын наадамд өрсөлдөж байсан бөгөөд 1992 онд гүйлтийн тэшүүрийн төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.  

Хашимото "Би энэ албан тушаалд томилогдсоноор тамирчин байхдаа юу олж авсан, түүгээрээ эргэн хувь нэмэр оруулах болно" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн энэхүү томилгоонд жендэрийн талаас нөлөөлсөн хүчин зүйлс ч бий гэдгийг онцолсон байна.

Олимп зохион байгуулах хорооны шинэ томилгоотой зэрэгцэн Японд эрх баригч намынхан эмэгтэйчүүд чухал уулзалтуудад үг хэлэхгүй бол оролцож болно гэж мэдэгдсэн нь дахин дуулиан тариад байна. Японы Либерал ардчилсан намынхан дан эрэгтэйчүүдээс бүрдсэн зөвлөлд таван эмэгтэй улстөрчийг ажиглагчаар оруулах болсноо ийнхүү зарласан нь олны анхаарлыг татжээ. 

Эргэн сануулахад Токиогийн Олимпын хорооны өмнөх дарга Мори "Асахи Шимбун" сонинд өгсөн ярилцлагын үеэр "Хуралд оролцох эмэгтэй гишүүдийн тоо олон болбол тэдний ярих цагийг хязгаарлах хэрэгтэй. Учир нь тэдний тэдний яриа дуусдаггүй, залхмаар байдаг" гэж хэлсэн. Улстөр, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөлөл доогуур түвшинд байдаг япончуудын хувьд дээрх үгийг хурцаар шүүмжилж түүнийг огцруулах хөдөлгөөн цахим орчинд идэвхтэй өрнөсөн юм. 

Түүнчлэн Моригоос эмэгтэйчүүд үнэхээр хэтэрхий их ярьдаг гэж боддог эсэхийг лавлахад "Би ойрд эмэгтэйчүүдтэй тийм ч их ярилцаагүй юм байна. Тийм учраас мэдэхгүй байна" гэж хариулжээ. 

Сонирхуулахад, Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан судалгааны дүнгээр Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтээр Япон улс 153 орноос 121 дүгээрт эрэмбэлэгддэг.

Эх сурвалж: SkyNews

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
2
18 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
3
18 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.