Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

САЙН ДУРЫН АЖИЛ: IVolunteer.mn вэб платформын тухай таны мэдвэл зохих 6 зүйл


Сайн дурын ажил хийх хүсэлтэй залуучууд болон сайн дурын ажилтан хайж буй байгууллагуудыг холбох, сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой IVolunteer.mn вэб платформын цахим урьдчилсан нээлт өнөөдөр боллоо. 

iVolunteer Mongolia санаачилга 2015 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд сайн дурынхныг байгууллагуудыг холбох “I Volunteer, do you” өдөрлөгийг 2016,2017 онд зохион байгуулж байжээ. iVolunteer Mongolia-гийн үүсгэсэн IVolunteer.mn вэб платформыг Европын Холбоо болон Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн хүрээнд ийнхүү шинэчлэн сэргээгээд байна.  

IVolunteer.mn залуучуудад ямар боломж олгож байгаа вэ? 

Тус вэб платформ нь сайн дурын ажилтай холбогдсон бүхий л үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлж, залуучууд сайн дурын ажлаар дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, дадлага хийх, нийгэмдээ хувь нэмэр оруулахын зэрэгцээ хийсэн ажлаа баталгаажуулан тодорхойлолт авах, сайн дурын ажил хийсэн байгууллагуудаа үнэлэх зэрэг өргөн боломж нээгджээ. 

Хийх боломжтой сайн дурын ажил нийтлэх, хайх 

Иргэний нийгмийн байгууллагууд, нийгэмд тустай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид сайн дурын ажилтан хайж байгаа бол iVolunteer.mn сайтад "боломж" нийтлэх, сайн дурын ажил хийхээр сонирхож буй залуус "хайх" боломжтой. 

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд сайн дурын ажил хийх боломжтой

Нийгмийн бүхий л асуудлыг орхигдуулалгүй сайн дурын ажил хийх боломжийг IVolunteer.mn бүрдүүлжээ. Залуучууд Тогтвортой хөгжлийн зорилт цэсийг сонгон сонирхож буй чиглэлээрээ сайн дурын ажил хайж болох юм байна. Ингэхдээ зайнаас эсвэл биеэр ажиллах эсэх, ямар чадвараа зориулах хүсэлтэй байгаагаа сонгож хайлтаа нарийвчилж болох юм. 

Сайн дурын ажил хийснээ баталгаажуулж, тодорхойлолт авч болно

Сайн дурын ажил хийсэн залуучууд хийсэн ажлаа баталгаажуулахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл  IVolunteer.mn сайтад бүртгүүлснээр хийсэн сайн дурын ажлынхаа талаар товч болон дэлгэрэнгүй тодорхойлолт авах боломжтой. Товч тодорхойлолт нь таны нийт сайн дураар ажилласан цагийг нэгтгэн гаргах бол дэлгэрэнгүй тодорхойлолт нь сайн дураар ажилласан нийт боломжийн тус бүрийн мэдээлэл, гүйцэтгэсэн үүрэг, ажилласан цагууд жагсаалт хэлбэрээр гарах юм. 

Өөрийгөө хөгжүүлэх боломж

 IVolunteer.mn сайт цаашид шинэ боломжууд нэмэхээр ажиллаж байгаагийн нэг нь "Сургалт"-ын хэсэг юм. Удахгүй байгууллага болон хувь хүнд зориулсан сургалтууд байршиж эхлэх юм байна.

Хамрагдсан сайн дурын хөтөлбөрөө үнэлэхАливаа сайн дурын хөтөлбөрт хамрагдсан залуучууд тухайн ажиллагааг үнэлэх санал хүсэлтийн хэсэгтэй аж. 

Сайн дурын ажилтай холбоотой сонирхолтой нийтлэл, контент

Сайн дурын ажилтай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх хэсэг тус сайтад багтжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.