Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүний амьдралд хамгийн их ганцаарддаг 3 насны үе байдгийг судлаачид тогтоожээ


Хүний амьдралд хамгийн ихээр ганцаардлыг мэдэрдэг 3 үе байдгийг АНУ-ын Калифорнийн Их сургуулийн эрдэмтэд тооцоолон гаргажээ. Хүн бүрийн зан төлөв, гэр бүлийн орчин, хүрээлэн буй нийгэм, амьдралын хэв маягаас хамааран өөр өөр байх ч ихэвчлэн доорх 3 үед хүн хамгийн ихээр ганцаарддаг гэнэ. 

I үе: 27-29 нас

Эхний буюу 20-иод насны сүүл үеэр тохиох ганцаардал нь голдуу амьдралаа шийдвэрлэх, ажил мэргэжлээ нарийн тодорхойлох, гэр бүлийн амьдрал эхлүүлэхтэй холбогдоно.

II үе: 54-56 нас

Удаах үеийг "хижээл насны ганцаардал" гэж нэрлэдэг бөгөөд хайртай дотны хүмүүсээ алдах, найз нөхөдгүй болох, тэтгэвэрт гарч хамт олонгүй болох, санхүүгийн бэрхшээл тулгарах, эрүүл мэндийн хувьд доройтох зэргээс ихэвчлэн шалтгаалдаг гэжээ. 

III үе: 87-89 нас 

 80-аад насны сүүл үеийн ганцаардал нь хайр халамж дутагдах, нийгмээс тусгаарлагдах, бие махбод, мөнгө санхүүгийн хувьд гэр бүлээсээ хэт хамааралтай болох зэргээр тайлбарлагдана. 

"Ганцаардал гэдэг нь ганцаараа байх тухай асуудал огт биш. Ганцаардал гэдэг өөрийн хүсдэг харилцаагаа ойр тойрноосоо авч, хайрлах, хайрлагдах хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хэрэг юм. Гэвч хүмүүс илүү ухаалаг байснаар өөрийн сэтгэлийн хүчээр ганцаардлыг даван туулах тэмцэх чадвартай. Ганцаардсан хүмүүс өөрсдийн санаачлагаар эхний алхмыг хийж, өөрийгөө зоригтой илэрхийлэх хэрэгтэй" гэж судалгааны багийн ахлах Жесте хэлжээ.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.