Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс нээхээр УОК-оос төлөвлөж байна.Нийслэлд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зорилтот арга хэмжээ 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр дуусаж, дүүргүүд дэх халдварын голомт тодорхой болно.Мөн батлагдсан тохиолдлуудын хавьтлыг олж тогтоон тусгаарлан тандах ажлууд хийх юм. Иймд халдварын голомттой нийслэлээс ногоон бүсийн аймаг, орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээхийг түр хойшлуулахаар шийдвэрлээд байна.Бүх нийтийг хамарсан дээрх тандалтын нэгдсэн шинжилгээний ажил дууссанаар сорьц шинжлэх лабораторийн ачаалал буурна. Ингэснээр орон нутаг зорих иргэдийн ПСР-ын шинжилгээний хариуг 8-12 цагт багтаан гарах боломж бүрдэхтэй холбоотойгоор 03 дугаар сарын 01-ний өдрөөс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр тооцсон болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сар хүртэл нээхгүй
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Маргааш ихэнх нутгаар нойтон цас орно
2026 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
Цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг авч ашиглахыг анхааруулж байна.
Дорноговь аймагт газар хөдөлжээ
Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Доналд Трамп Жуниорыг хүлээн авч уулзлаа
Хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.