Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Харшилтай хүмүүс "Ковид-19"-ын эсрэг вакцин хийлгэж болох уу?


Манай оронд Pfizer BioNTech, AstraZeneca Covid-19 вакциныг "Дархлаажуулалтын тухай" хуулийн дагуу тархвар судлалын заалтаар хийж эхлэх гэж байна. Харшилтай иргэнд дээрх вакциныг хийж болох эсэх талаар WAO, AAAAI, APAAACI, BSACI, CDC зэрэг олон улс, бүсийн харшил судлалын тэргүүлэх байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг үндэслэн өөрийн орны нөхцөлд тохируулан ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөл, АШУҮИС-ийн Уушги-харшил судлалын тэнхим, Монголын Харшил Судлалын Нийгэмлэгээс дараах зөвлөмжийг боловсруулан хүргэж байна.

Вакцин хийж болно

  • Хоол хүнс, зөгий, шавьжийн харшилтай
  • Ургамал, амьтан, тоосны харшилтай (хамрын харшил)
  • Астматай (хянагддаг)
  • Өвдөлт намдаах, халуун буулгах эмийн (аспирин, ибупрофен г/м) хашилтай
  • Арьсны харшилтай
  • Вакцины хэсгийн урвал (хавдах, улайх, өвдөх, г/м) илэрдэг
  • Харшлын удмын өгүүлэмжтэй

Вакцин хийхгүй (Зайлшгүй шаардлагаар тусгай нөхцөлд хийж болно)

  • Өөр өөр бүлгийн, олон эмэнд хүнд хэлбэрийн харшилтай 
  • Эм, тарианы харшлаас анафилаксийд орж байсан
  • Вакцин хийлгээд харшлын урвал илэрч байсан
  • Шалтгаан тодорхойгүй анафилаксийд орж байсан
  • Ховор тохиолдох зарим өвчинтэй (системийн мастоцитоз г/м)

Вакцин хийхгүй (Туйлын эсрэг заалт)

  • Өмнө нь вакцин хийлгээд анафилаксийд орж байсан
  • mRNA суурьтай Covid-19 вакцины эхний тунг хийхэд харшил өгч байсан
  • Вакцин дахь зарим найрлагаас харшил өгч байсан (PEG агуулсан)

Коронавирусийн эсрэг вакциныг яагаад хоёр удаагийн тунгаар хийлгэх ёстой вэ?

Эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусийг таних чадвартай болдог. Энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна. Хоёр дахь тунгийн дараа дархлааны хариу урвал улам хүчирхэг болж, дархлаа сайн тогтоно. Халдвараас сэргийлэхийн тулд вакциныг хоёр тунгаар хийлгэх ёстой. 

Коронавирусийн эсрэг вакциныг яагаад хийлгэх ётсой вэ? 

Вакцин таныг Ковид-19 халдварт өртөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаална. Вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүстээ болон бусдад халдвар тараахаас сэргийлэх ач холбогдолтой. 


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.