Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авсан


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд ажиллаж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явцтай танилцлаа.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн айл, өрхүүдийг шинжилгээнд хамруулаад дуусаж байгаа юм. Маргаашаас эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлэх болсонтой холбогдуулан шинжилгээний сүүлийн өдөр Баянзүрх дүүрэгт  ачаалал ихтэй байна.  Учир нь гэр бүлийн нэг гишүүн гэхээс илүүтэй өөрөө заавал шинжилгээ өгч байж ажилдаа явна гэдэг ойлголттой иргэд  олон байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Өчигдөр 52,000 иргэнээс шинжилгээ авсан. Лаборатори дээр ачаалал үүсэж байгаа учраас өнөөдөр 13 мянган хүний сорьцыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн” гэлээ.

Тус дүүргийн хувьд 25, 26, 16, 8  дугаар хороо халдварын  эрсдэл өндөртэй бүсэд орж байгаа юм. Тиймээс эрсдэлтэй бүсүүдэд дахин “самнах” байдлаар явуулын шинжилгээ зохион байгуулна гэдгийг Засаг дарга Д.Сумъяабазар санууллаа.

Тэрбээр “Маргааш нийт байгууллагын 95 хувь нь ажлаа эхлүүлнэ.  Нөхцөл байдал хэвийн болчихлоо гэж бодож болохгүй. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнд өвчний тархалтын цар хүрээг олж тогтоох, шинэ голомт илрүүлж, халдвартай иргэдээ ялгаж авч байгаа. Цаашлаад эдийн засгаа сэргээх арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд халдварын голомтыг хяналтдаа авчихсан. Цаашид эрсдэлтэй бүсүүд дээр нөхцөл байдал  хүндэрвэл хэсэгчлэн арга хэмжээ аваад явна. Бид нэг хэсэгтээ цар тахалтай зэрэгцэн амьдрахаар болж байна. Тэгэхийн тулд иргэд аж, ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах дүрэм, журмыг сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай. Харин нийслэл, дүүргийн удирдлагууд хяналт, шалгалт гээд аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шууд цуцалж болохгүй. Хүнд нөхцөлд арга зүйн зөвлөгөө өгөөд төрийн үүргээ биелүүлэх ёстой. Дэм, дэмэндээ ажиллаж, цар тахлыг даван туулна” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.