UBLife Logo
Нийгэм

Дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

Дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авна. Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ. Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.Шинжилгээний төвүүдийн  байршил:  Баянгол:20-р сургууль13-р сургууль

Баянзүрх:69-р сургууль /Шавь цогцолбор/48-р сургууль84-р сургууль

Сонгинохайрхан:62-р сургууль36-р сургууль67-р сургууль

Сүхбаатар:3-р сургууль58-р сургууль

Хан-Уул:18-р сургууль34-р сургууль

Чингэлтэй:39-р сургууль50-р сургууль

Багануур:Халдвартын тасагНийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:Амбулаторийн хуучин байр

Багахангай:Эрүүл мэндийн төв гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.