UBLife Logo
Дэлхий

Clubhouse аппликейшний таталт ХОЁР дахин нэмэгджээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Clubhouse аппликейшний таталт ХОЁР дахин нэмэгджээ

Clubhouse аудио чат аппликейшний таталт өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд 2 дахин нэмэгджээ. Энэ оны хоёрдугаар сарын 1-ээс 16-ний хооронд уг аппликейшний таталтын тоо 3.5 саяас 8.1 сая болон өссөн гэдгийг АНУ-ын дата судалгааны Annie хүрээлэнгээс мэдэгдэв. 

Зөвхөн бусад хэрэглэгчийн урилгаар нэвтрэх боломжтой уг аппликейшнд хэдэн сая дагагчтай хэрэглэгчид нэмэгдсээр байна. Мөн олон улсын бизнес эрхлэгчид, дуучид, алдартнууд нэгдсээр байгаа нь олон нийтийг татах шалтгаан болжээ.

Судлаачдын дата мэдээллээс үзвэл хятад хэрэглэгчдийн тоо огцом өсч, АНУ болон бусад улсын хэрэглэгчдийн тоог давсан үзүүлэлттэй байна. Мөн аппликейшнийг татсанаар хэрэглэгчийн гар утсан дахь дугаарын бүртгэлийг автоматаар хуулж авдаг нь аюулгүй байдлын үүднээс тийм ч таатай бус гэжээ. 

 Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.