Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

НУУЦЛАЛ: 'Clubhouse'-т нэгдэхээс өмнө бодож үзэх 5 АСУУДАЛ


Сүүлийн хэдэн долоо хоног Clubhouse аппликэйшн дэлхий нийтэд эрчимтэй тархаж, хамгийн эрэлттэй сошиал платформ болоод байна. Хоорондоо аудиогоор харилцаж, зөвхөн урилгаар нэгддэг Clubhouse руу монголчууд ч хошуурч буй. Beta буюу туршилтын хувилбараа дуусгаагүй байхдаа олон сая хэрэглэгчтэй болсон Clubhouse хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж байгаа юу гэх асуудал үүнтэй зэрэгцэн сөхөгдөж байна. 

Та "клуб"-т нэгдэхээсээ өмнө өөрийнхөө хэр их мэдээллээр дэнчин тавьж байгаа вэ гэдгээ харгалзаж үзэх нь чухал юм. 

Clubhouse таны утсанд бүртгэлтэй дугааруудыг автоматаар хуулж авдаг

Clubhouse-д дөнгөж нэгдмэгц танаас дээрх зөвшөөрлийг асуух болно. Хэрэв та ОК товчийг дарвал таны гар утсанд бүртгэлтэй дугааруудыг автоматаар хуулж аваад, тэдгээр хүмүүс Clubhouse-д байвал харилцан бие биенээ дагахыг санал болгож эхэлнэ. Мөн эдгээр хүмүүс Clubhouse-т шинээр нэгдэх бүрд танд мэдэгдэл (notification) очно, нэгдээгүй хэн нэгнийг Clubhouse-т урихыг танаас байнга асуух болно. Та дугаарыг нь утсандаа хадгалж авлаа гээд тухайн хүнийг Clubhouse-т дагах, дагуулах шаардлагатай гэж үү? 

Энэ нь Фэйсбүүк People You May Know гэх функцаар дамжуулж биднийг таньдаг хүмүүстэйгээ найз болохыг санал болгодогтой төстэй. Фэйсбүүкээс ялгаатай нь та тэр хүнийг дагасан, эсвэл тэр хүн таныг дагасан бол бие биенийхээ ямар өрөөгөөр зочилж, юу сонсож байгааг мэдэх боломжтой гэсэн үг.   

Харин та Don't Allow товчийг дарвал та хүн урих эрхгүй болно. Харамсалтай нь, та гар утсан дахь мэдээллээ хуваалцах зөвшөөрөл олгоогүй байлаа ч таньдаг хүмүүсийг нь санал болгож байгаа талаар Clubhouse-ийн хэрэглэгчид бичжээ. 

Фэйсбүүкт та найзын хүсэлт авах эсэхээ, инстаграмд шинэ дагагч нэмэх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй бол Clubhouse-д хүссэн хүн таныг дагах болно. 

Clubhouse таныг твиттер, инстаграмаа холбохыг санал болгоно

Профайл хэсэг рүү орвол таныг Твиттер, Инстаграмын хаягаа Clubhouse-ийн профайлтайгаа холбохыг санал болгосон байх болно. Хэрэв холбовол Твиттер, Инстаграмын дагагчид тань таныг хайж олох (та тэднийг хайж олох) боломжтой гэсэн үг. Clubhouse энэ мэдээллийг хэрхэн цуглуулж байгаа талаараа хараахан тайлбар хэлээгүй байна. 

Хуурамч мэдээлэл, үзэн ядсан үг хэллэг тарах магадлал өндөр

Фэйсбүүк, Твиттер тэргүүтэй томоохон платформууд өдийг хүртэл хэрэглэгчдээ хуурамч мэдээлэл, үзэн ядсан үг хэллэг, цахим гадуурхалаас бүрэн хамгаалж чадахгүй байна. Тэгвэл дөнгөж туршилтын хувилбартаа яваа Clubhouse-т энэ төрлийн хамгаалалт маш сул гэдгийг хэвлэл мэдээллийнхэн, судлаачид анхааруулсаар байна. 

Таны мэдээллийг хэн "эзэмшиж" байгаа вэ? 

Стэнфордын Интернетийн Ажиглалтын Төвийн баталж буйгаар Clubhouse-ийн хэрэглэгчдийг чатны өрөөтэй холбоход ашигласан програм хангамжийг Шанхайд төвтэй Агора гэх компани бүтээсэн аж. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч хэнтэй ярьж, ямар өрөөнд орж байгааг мэдээд зогсохгүй яриаг нь бичин авах, цаашлаад уг мэдээллийг Хятадын засгийн газартай хуваалцах эрхтэй хэмээн шинжээчид сэрэмжилж байна. Clubhouse нууцлалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа, мөн хэрэглэгчийн мэдээллийг Хятадын серверээр дамжуулахыг зогсооно хэмээн мэдэгджээ. 

Clubhouse-ийн яриаг гуравдагч этгээд сонсох боломжтой 


Clubhouse-т хүмүүс зөвхөн аудиогоор л хоорондоо харилцаж, тухайн яриа бичигдэж үлддэггүй нь хамгийн том давуу тал гэгдэж байсан. Тэгвэл Clubhouse-ийн нэгэн хэрэглэгч өрөөнүүдийн аудио яриаг вэб сайтаар дамжуулан цацсан тухай Bloomberg мэдээлжээ. Хэдийгээр Clubhouse-ийн хэвлэлийн төлөөлөгч тухайн хэрэглэгчид хариуцлага хүлээлгэж, дахин ийм явдал давтагдахгүй байх арга хэмжээг авсан гэж мэдэгдсэн ч яг ямар хариу арга хэмжээ авснаа тодорхой тайлбарлаагүй байна. Иймээс таны Clubhouse-т ярьсан зүйл алдагдахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг санаарай. 

Эх сурвалж: Vox

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
3
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

badm 2021.02.24 172.69.252.151

yaay jiahn unsafe l sonsogdjina odoohondo tatagu n bolj

0 Хариулах