Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад зориулан өвс, тэжээлийн тусламж үзүүлжээ


Өнгөрсөн зун монгол орны зарим бүс нутгуудад зуншлага муу байсан нь байгалийн тэжээлийн нөөц хомсдож, өвөлжилт хүндрэх нөхцөл болж байна. Ялангуяа Өмнөговь аймгийн хэмжээнд улирал дамнасан байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал нь МАА болон орон нутгийн малчдын амьжиргаанд ихээхэн хүндрэл учруулж байгаа билээ.
 
Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед  “Оюу толгой” ХХК-иас түншлэгч Ханбогд сумын МАА-н салбарыг дэмжих, байгаль цаг уурын хүндэрсэн нөхцөл байдлыг даван туулах чадамжийг нэмэгдүүлэхэд зориулан өвс, тэжээлийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

Энэ арга хэмжээний хүрээнд 81,4 тонн өвс, 50 тонн хивэг, 53,4 тонн хорголжин тэжээлийг Ханбогд сумын ЗДТГ-т хүлээлгэн өглөө. Энэхүү тусламжийн өвс, тэжээлийг малчдад шуурхай хуваарилах, түгээх ажлыг хэрэгжүүлэхээр Ханбогд сумын ЗДТГ-ын ажлын хэсэг томилогдсон ба өнөөдрийн байдлаар малтай өрхүүдэд тэжээл түгээх ажил хийгдэж дуусаад байна.
 
Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн М.Сүглэгмаа: “Оюу толгой” ХХК-иас үзүүлсэн энэхүү өвс, тэжээлийн дэмжлэг нь сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд болон орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмэр үзүүлсэн цаг үеэ олсон дэмжлэг болж байна хэмээн онцоллоо.

Үүнээс гадна “Оюу толгой” компанийн санхүүжилттэй ‘Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан’-гийн Удирдах зөвлөлийн 2 сарын 5-ны өдрийн шийдвэрээр Өмнөговь аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 300 тонн өвс, 150 тонн хивгэн тэжээл, төл хүлээн авахад шаардагдах төлийн сүү орлох тэжээл 20 тонныг татан төвлөрүүлэхэд шаардагдах 414 сая төгрөгийн санхүүжилтийн хандив тусламж үзүүлэхээр болоод байна.  Энэхүү ажлыг Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газар 3-р сарын 31-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумаас бусад сумдын малчдад хаваржилтын дэмжлэг үзүүлэх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Өчигдөр
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.