Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ковидоор хөнгөн өвчилсөн хүмүүс олон сарын дараа ч шинж тэмдэгтэйгээ тэмцэж байна


Өдгөө 50 настай Майкл Рейган коронавирусийн халдвар авснаас хойш бараг нэг жил өнгөрчээ. Тэрбээр 2020 оны гуравдугаар сарын 22-ны өглөө сэрэхдээ халуурч, ханиалгаж эхэлсэн бөгөөд тэр өдрөө шинжилгээ өгөхөд Ковид-19 өвчний халдвар авсан нь тодорхой болжээ. Рейган эмнэлэгт хоёр сарыг өнгөрүүлсэн гэнэ. Гэвч Ковид-19 өвчний шинж тэмдэг одоо ч бүрэн арилаагүй байгаа талаар тэрбээр CNN-д ярьжээ. Байнга цээжин дээр өвдөх, гар, хөл нь өвдөх, таталт өгөх, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрсээр байгаа төдийгүй нэг нүднийх нь хараа алдагджээ. 

"Ковидоос болж эрүүл мэндэд минь маш их хохирол учирсныг ойлгосон. Миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн" гэжээ. Рейган хуучных шигээ идэвхтэй амьдралын хэмнэл рүүгээ огтхон ч шилжиж чадахгүй байгаагаа онцолсон байна. 

Харин 34 настай Стефани Кондра өнгөрсөн зун коронавирусийн халдвар авсан ч Рейганаас олон талаар ялгаатай байв. Түүний шинж тэмдгүүд харьцангуй хөнгөн байсан бөгөөд эмч нар түүнийг эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзжээ. Кондрад ядрах, амьсгал давчдах, ходоод өвдөх, базлах, бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрсэн гэв. 

Гэвч эдгэрснээс хойш Кондра эрүүл мэндийн олон янзын асуудлууд тулгарч эхэлсэн байна. Тухайлбал, хамрын хөндийд аймшигтай өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, толгой эргэх, цээжин дотор нь шатаж буй мэт мэдрэмж төрөх, хуурай ханиалгах, манарах, анхаарал төвлөрөл сулрах, хэлэхийг хүссэн үгээ олохгүй байх гэх мэт олон шинж тэмдэг илэрсэн байна. Түүнчлэн шинж тэмдгүүд байнга өөрчлөгдөж байгаа тухай тэрбээр ярьжээ. 

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хэдэн хувьд нь халдварын дараах шинж тэмдэг илэрч байгааг эрдэмтэд одоогоор баттай хэлж мэдэхгүй байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногт JAMA Network Open сэтгүүлд үүнтэй холбоотой шинэ судалгааны үр дүн гарчээ. 

Вашингтоны их сургуулийн судлаачид халдвар авсан 177 хүнийг 9 сарын турш тасралтгүй ажиглажээ. Гол онцлог нь судалгаанд оролцогчдын 150 нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, хөнгөн өвчилсөн хүмүүс байжээ. Уг судалгааны зарим онцлох үр дүнгээс дурдахад: 

  • Судалгаанд хамрагдагсдын 30 хувь нь тогтмол шинж тэмдэг илэрч байна гэжээ. Хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ядаргаа, үнэр, амт мэдрэх чадвараа алдах гэсэн байна. 
  • Өвчлөхөөсөө өмнөх үетэй харьцуулахад амьдралын чанар нь муудсан гэж 30 гаруй хувь нь хариулжээ. 
  • 8 хувь нь гэрийн ажил гэх мэт өдөр тутмын ажил хийхэд бэрхшээлтэй болсон гэжээ. 

Үүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сард The Lancet сэтгүүлд илүү өргөн хүрээг хамарсан судалгааны үр дүн гарчээ. Тодруулбал, БНХАУ-ын Ухань хотод халдвар авч, эмчлэгдсэн 1733 өвчтөний 76 хувьд нь эдгэрснээс хойш 6 сарын дараа ч өвчний шинж тэмдэг илэрсээр байна гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.