Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Владимир Набоков: Өнгөрөн одсон цаг үеэс юу ч нэхэх вэ дээ


Өрнөдийн утга зохиолын нэрт төлөөлөгч Орос гаралтай Америкийн зохиолч Владимир Набоковын зохиол бүтээл дэлхийн сонгодогуудын тоонд зүй ёсоор багтдагын хувьд манайд цөөнгүй орчуулагдан танигдсан билээ. Набоков хувь хүнийхээ хувьд бусдаас ангид, аль ч талаараа хэнээс ч хамааралгүй байхыг эрхэмлэдэг нэгэн байсан бөгөөд өөрийнх нь уран бүтээлд аль нэг зохиол, зохиолчийн нөлөө тусгал байна гэж хэлэхийг тэвчиж чаддаггүй байжээ. Ингээд түүний 1967 онд өгсөн, олонд төдийлөн танигдаагүй нэгэн ярилцлагыг хүлээн авна уу.

Өглөөний мэнд. Тун хачин асуултаар яриагаа эхлэхийг зөвшөөрнө үү?
- Баярлалаа. Би бэлэн байна.

Нью-Йоркд ч, Холливудэд ч, дөчөөд насны эр олон насаар дүү залуу охинтой хайр сэтгэлийн холбоотой болж, бүр хуримлаж, хамт амьдардаг ч дүрслэл цөөнгүй бий. Ямар ч хүчирхийлэл болоод яргалах зүйлгүйгээр. Гумберт ба Лолитагийн харилцаан дахь садар самуун ч гэмээр юм шиг өгүүлэмж таны “Лолита” зохиолд тэдгээрээс ч хүчтэй илэрдэг шүү дээ. Та өөрийн ёс суртахууны тухай байр сууриа уг зохиолдоо тусгасан уу?
- Үгүй дээ, Гумберт болон Лолитагийн харилцаан дахь таны хэлснээр “ёс бус” өгүүлэмж минийх биш. Гумбертийнх. Түүнийх болохоос минийх биш. Гумбертын хайрласан охин нь “танхил охин” болохоос биш тэр бүх л залуу охидод хайртай биш. “Нимфэт” гэдэг нь хэн нэг бяцхан од юм уу, эрх муужгай биш зүгээр л охин хүүхэд. 18-тай биш 12 настай Лолитаг Гумберт анх олж хардаг. Тэгээд түүнийг “залуу ахайтан” гэж нэрлэдэг шүү дээ.

Нэг шүүмжлэгч таны өгүүлэмж өөр хэнийхтэй ч ижилгүй гэж хэлсэн. Та түүнтэй санал нэг байна уу. Таны хэв маяг үнэхээр дахин давтагдашгүй юу? Эсвэл туулсан амьдрал тань таныг бусдаас онцгойруулж байна уу?
- Тэр шүүмжийг уншаагүй юм байна. Ямартай ч, ингэж бичихдээ ядаж хэд хэдэн орны, олон сая хүний сэтгэгдэлийг судалж бичсэн байгаасай даа. Үнэхээр тийм бол, би ч шүүрхий байгаа юм байна.

Та энэ мэт уран зохиолын шүүмжийг үнэлдэг үү? Тэр дундаа таны номын талаарх шүүмжийг?
- Шүүмж уг чанартаа тухайн ном бүтээлийг уншихыг эсвэл уншихгүй байхыг зааварладаг шүү дээ. Уншигчдад тухайн бүтээлийн зохиолч, шүүмжлэгчийн байр суурийн талаар тэнцвэртэй мэдээлэл хүргэх ёстой. Ийм шүүмжийг үнэлж үзэх л хэрэгтэй.

Тэгэхээр редакторын үүрэг яах вэ? Утга зохиолын зөвлөмж өгөх үү?
- Редакторыг би хэвлэлийн хянагчтай адилтгана. Цэг таслалаас эхлээд утга найруулгын хувьд өв тэгш байдлыг хангах ёстой.

Та өөрийн ажиллах хэв маягийн тухай хуваалцаач. Та зохиолоо бүрэн төлөвлөдөг үү. Нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжих эсвэл эхлэлээс төгсгөл рүү зэргээр бүтээлдээ үсрэлт хийдэг үү?
- Хамгийн ач холбогдолтойг чухалчилж авч үздэг. Үгийн сүлжээг хэрхэн бөглөдөг билээ, яг л түүн шиг хамгийн том хариултын хоосон зайг нөхөх маягаар. Романы тухайд, товчлолын хүснэгт бэлтгэж түүндээ утга зангилааг нь тусгадаг. Цагийн хуваариа маш уян хатан төлөвлөж, өөртөө ачаалал өгөлгүй л ажилладаг даа.

Та дэлхий ертөнцийн юуг нь өөрчлөхийг хүсдэг вэ? Таны хувьд ирээдүйн тухай зөгнөсөн зохиолууд ч өнгөрсөн цаг үед бичигддэг. Үүнээс тань өнгөрснөө хэт санаглздаг гэж хэлж болмоор?
- Ирж буй цаг үе надад тийрэлтэт онгоц, тэнгэрт суунагтах саарал утаа мэт төсөөлөгддөг. Өнгөрөн одсон цаг үеэс юу ч нэхэх вэ дээ. Томдсон өмд, нүсэр ванн л үлдэж.

Романаа бичихээс бусад цагт та юу хийдэг вэ?
- За байз. Эрвээхий, шавж барьж, судладаг. Хорвоогийн бяцхан хэсэг болсон энэ амьтныг задалж үзэхэд л Иран юм уу, Перугаас олж хараагүй зүйлсээ танин мэдэх шиг болдог. Шавж судлалгүйгээр романаа бичиж байсан нь үгүй. Зохиолч яруу найрагч шиг онгодтой, судлаач шиг зураглалтай байх ёстой.

Контемпорари зохиолчид хамгийн их хүндлэлийг хүлээдэг байх. Таны хамгийн их хүндэлдэг зохиолч хэн бэ?
- Цөөн хэд байгаа ч нэрлэмээргүй байна. “Хэлэхгүй” гэдэг нь “хэн ч гомдохгүй” гэсэн үг.
Та улс орондоо багагүй нэрд гарлаа. Харин таны одоогийн нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа зүйл бий юу?
- “Лолита” л алдартай. Би биш. Би бол хэн ч мэдэхгүй, хэнд ч дуулдаагүй буурайхан зохиолч.

Эх сурвалж: Paris Review

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.