Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хөл хорионы дараа аялахад аюулгүй 10 орныг нэрлэлээ


Удаан хугацааны хөл хорио олон улсад бага багаар суларч, 2021 оны III улирлаас эхлэн зарим улс хотууд жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ базааж байна. Коронавирусын тархалтыг түргэн хугацаанд хумьж чадсан, ахин дэгдэлт үүсэх магадлал багатай, 2021 онд аялахад хамгийн аюулгүй 10 орны жагсаалтыг Forbes сэтгүүл нэрлэлээ. 2020 оны Олон Улсын Энх Тайвны Индексийн мэдээллээс үзвэл дэлхий дахин 2021 онд 2019, 2020 оноос харьцангуй илүү амар амгалан, энх тайван байх төлөвтэй байна. Ингээд нийт 163 улс орныг аялахад хамгийн аюулгүй үзүүлэлтүүдээр нь жагсааснаас шилдэг 10 аюулгүй улсыг танилцуулъя. (Хамгийн аюулгүй нь 1 оноо)

10. Швейцар

Гэмт хэргийн үзүүлэлт багатайгаар Швейцар улс нийт 1.366 оноо авч 10-р байрт жагсжээ. 

9. Япон

Япон улс 1.36 оноо авсан нь иргэдийн эелдэг дулаан зан төрх, хүйтэн зэвсэг хэрэглэдэггүй байдал, тээврийн зохицуулалтын сайн чанар, хурдны замын үзүүлэлтүүд юм. 

8. Чех

Зэвсэгт хүчний тайван байдал, гэмт хэргийн гаралт багатай Чех улс 1.337 оноо авчээ. Хамгийн аюулгүй орнуудын жагсаалтад зүй ёсоор багтдаг Чех улс коронавирусын улмаас 2 байр ухран 8-т бичигджээ. 

7. Сингапур

Дотоодын болон гадаадын нөлөө багатай, олон улсын жуулчдад эерэг таатай уур амьсгалтай гэх үзүүлэлтээр Сингапур улс 1.321 оноо авчээ.   

6. Канад

Монреал зэрэг энх тайван, аюулгүй хотуудтай Канад улс сүүлийн 10 жил хамгийн аюулгүй 10 оны тоонд багтсаар байна. 

5. Дани

Аз жаргалын индексээрээ тэргүүлдэг Дани улс 2021 онд аялахад хамгийн аюулгүй орнуудын 5-т бичигдлээ. 

4. Австри

Энх тайван сонгууль, хүний эрхийг дээдэлдэг Австри улс коронавирусыг богино хугацаанд хумьж чадсан бөгөөд нийт 1.2 оноо авчээ.  

3. Португал

Нийт 1.247 оноотойгоор Португал улс энэ онд аялахад тохиромжтой орнуудын жагсаалтад багтлаа. Аюулгүй хотуудтай, шөнийн цагаар жуулчдад халгүй зэрэг үзүүлэлт голлон нөлөөлжээ. 

2. Шинэ Зеланд 

Хүчирхийлэл, гэмт хэрэг, аливаа халдварт өвчлөл багатай Шинэ Зеланд улс нийт 1.198 оноо авч, жагсаалтыг удаалав. 

1. Исланд 

Ядуурал багатай, олон нийтийг хамарсан өвчлөл, террорист үйл ажиллагаа гарах магадлал багатай, ард иргэд нь эелдэг найрсаг зэрэг олон талын үзүүлэлтээр Исланд улс 2021 онд аялахад хамгийн аюулгүй, жуулчдад таатай орноор тодорлоо. 

Эх сурвалж: Forbes 

Хамгийн их уншилттай
1
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.10.15
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Өмнөд Солонгосын тэмцэгчид "Squid Game" цувралын хувцас өмсөн жагсжээ
2
20 цагийн өмнө
ЯГ ОДОО үзэх бүх цаг үеийн хамгийн шилдэг 9 ДУУРЬ
3
4 өдрийн өмнө
Жүжигчин Алек Болдуин зураг авалтын үеэр найруулагч, зураглаачаа бууджээ
санал болгох
1
11 цагийн өмнө
Уран гулгалтын тойм | Гранпри цувралын эхэнд олимпын найдварууд бүдэрлээ
2
13 цагийн өмнө
Өмнөд Солонгосын тэмцэгчид "Squid Game" цувралын хувцас өмсөн жагсжээ
3
16 цагийн өмнө
"Squid Game"-ийн хувцас Хэллоуиний хамгийн эрэлттэй өмсгөл байх нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.