Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсад ковидын халдвар 90 хувиар "буурчээ"


Хагас жилийн өмнө Энэтхэг улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байсан. Өнгөрсөн есдүгээр сард өдөрт 90 мянган коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сар гэхэд 10 мянган тохиолдол болж буурчээ. Хоёрдугаар сарын 9-нд Дели хотод сүүлийн есөн сард анх удаа нас баралт бүртгэгдээгүй байна. 

Шинэ Зеланд, Австрали зэрэг улсуудад дэгдэлтийг хязгаарлахын тулд нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож байсан бол Энэтхэгт ийм арга хэмжээ аваагүй юм. 

Мөн вакцинжуулалт ч үр дүнгээ өгөх хараахан болоогүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Учир нь, 1.3 тэрбум хүн амтай тус улс иргэдээ дархлаажуулах аяныг эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд ирэх наймдугаар сар хүртэл 300 сая хүнийг вакцинжуулахаар зорьж байгаа аж. АНУ-д 100 хүн тутмын 19 нь, Их Британид 100 хүн тутмын 27 нь вакцины эхний тунг хийлгэсэн гэх тооцоо гарсан бол Энэтхэг улсад 100 хүн тутмын ердөө нэг нь л вакцины эхний тунг хийлгэжээ. 

Энэтхэгт коронавирусийн халдварын тохиолдол огцом буурсанд олон хүчин зүйл нөлөөлсөн гэж эрдэмтэд үзэж байна. Тухайлбал, хүн ам нь харьцангуй залуу, нягтаршил өндөртэй томоохон хотуудад сүргийн дархлаа тогтсон байж болзошгүй гэжээ. Үүнээс гадна сүүлийн саруудын статистик үзүүлэлт бодитой биш гэж үзэх ч үндэслэл байгаа гэнэ. 

Өнгөрсөн есдүгээр сард Энэтхэг улс өдөр 1 сая хүнд шинжилгээ хийж байсан бол хоёрдугаар сарын байдлаар өдөрт 600-800 мянга болж буурчээ. Иймд халдварын тохиолдол буурсныг тэмдэглэх бус сэрэмжлэх шаардлагатай гэж зарим мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.