Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Netflix энэ жил солонгос кино, цуврал бүтээхэд 500 сая доллар зарцуулна


Netflix энэ жил солонгос кино, цувралууд бүтээхэд нийтдээ 500 сая орчим доллар зарцуулахаар төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын кино, олон ангит кино дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа бөгөөд тус видео стримингийн платформ өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлтийг мэдэрч, Азийн контентуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгаа юм. 

Netflix 2016 онд Өмнөд Солонгост нээгдсэнээс хойш 700 орчим сая долларыг солонгос контент бүтээхэд зарцуулсан гэж гүйцэтгэх захирал, контент хариуцсан ерөнхий захирал Тед Сарандос пүрэв гарагт болсон виртуал арга хэмжээний үеэр мэдээлжээ. Тэрбээр "Сүүлийн хоёр жилд дэлхий нийтээрээ солонгос контентод дурлаж байгааг бид нүдээрээ харж байна. Солонгост бүтээсэн контентуудыг Netflix-ээс дэлхий даяараа үзэж байна" гэж ярьжээ. 

Мөн энэ үеэр Netflix анх удаа Өмнөд Солонгос дахь хэрэглэгчдийнхээ тоог зарласан байна. 2020 оны эцэс гэхэд Netflix Өмнөд Солонгост нийт 3.8 сая төлбөртэй хэрэглэгчтэй болж, нийт орлогынхоо 15 хувийг эндээс бүрдүүлжээ. 2021 онд энэ тоо 5 саяд хүрнэ гэж тооцоолж байгаа аж. 

Netflix сүүлийн хэдэн жилд 200 гаруй оргинал ази кино, цувралууд бүтээжээ. Үүний үр дүнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 9.2 сая хэрэглэгч шинээр нэмжээ. Тэдний олонхыг Австрали, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгосын хэрэглэгчид бүрдүүлж байна. 

So Not Worth It ситкомд тоглох уран бүтээлчид

Энэ жил Netflix солонгос кино, цуврал, баримтат кино, реалити шоунуудаас гадна Солонгосын анхны ситком болох 'So Not Worth It'-ийг бүтээхээр төлөвлөж байна гэж.  

Эх сурвалж: Bloomberg

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Өчигдөр
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
3 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.