Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эмма Уотсон жүжигчний карьераа бүрмөсөн орхисон уу?


"Харри Поттер" киноны Хэрмаинигийн дүрээр үзэгчдэд анх танигдсан жүжигчин Эмма Уотсоны инстаграм хаяг "идэвхгүй" болж, дахин шинэчлэгдэхгүй гэсэн тайлбар оруулсан нь шуугиан тарьж байна. 30 настай жүжигчин бүсгүй инстаграмдаа өнгөрсөн зунаас хойш олны хараанд өртөх нь багасаж, твиттер, инстаграмдаа шинэ пост оруулахаа больжээ. 

Хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг жүжигчний карьераасаа түр завсарлага авч, шинэ санал хүлээж авахаа зогсоосон гэж мэдэгджээ. Хүмүүс энэ мэдэгдлийг Эмма Уотсон жүжигчний карьертаа цэг тавьсан явдал хэмээн үзэж байна. 


Тэгвэл Юнайтед энтертайнментын менежер Жейсон Вайнберг Entertainment Weekly-д тайлбар өгөхдөө "Эммагийн сошиал хаягууд идэвхгүй болсон нь тэр карьераа бүрмөсөн орхисон гэсэн үг биш" гэжээ. 

Эх сурвалжуудын хэлснээр Эмма Уотсон одоогоор найз залуу Лео Робинтонтойгоо Лос-Анжелест нам гүм амьдарч байгаа гэнэ. Хос хоёр жил хагасын турш болзож байгаа бөгөөд Уотсон найз залуугаа эцэг эхтэйгээ танилцуулж, харилцаандаа ч онцгой ач холбогдол өгч байгаа гэжээ. "Тэд олны хараанд өртөх хүсэлгүй байгаа. Магадгүй Эмма гэр бүлтэй болохыг хүсэж байгаа байх" гэж нэгэн эх сурвалж Daily Mail-д мэдээлжээ. 


Шүтэн бишрэгчид нь Эмма Уотсоны шийдвэрт сэтгэл дундуур байгаа ч өнөөг хүртэл бүтээсэн дүрүүдээр нь бахархаж байгаагаа твиттерт илэрхийлж байна.

Эх сурвалж: Elle 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.