Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Kingdom цувралаас сэдэвлэсэн нэг ангит киноны анхны зураг цацагдлаа


Netflix Kingdom цувралаас сэдэвлэсэн нэг ангит Kingdom: Ashin Of The North киног бүтээж байна. Энэ кинонд Kingdom цувралын хоёрдугаар бүлгийн төгсгөлд гарч ирсэн нууцлаг дүрийн тухай өгүүлэх бөгөөд гол дүрд нь Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чонь Жи-хёнь тоглож байгаа билээ. 

Өчигдөр Netflix энэ жил нээлтээ хийх солонгос бүтээлүүдийг танилцуулсан See What’s Next Korea 2021 арга хэмжээг зохиосон байна. Энэ үеэр Kingdom: Ashin Of The North киноны зохиолч Ким Юн Хи, найруулагч Ким Сун Хун нар үзэгчдэд зарим нэг мэдээллийг дэлгэжээ. 

Зохиолч Ким Юн Хи цувралын гуравдугаар бүлгийг хийхийн оронд нэг ангит кино хийхээр шийдсэн тухайд "Үхэгсдийг дахин амилуулдаг ургамлын тухай түүхийг ингээд орхиж болохгүй. Илүү сонирхолтой байна гэж бодсон учраас нэг ангит кино хийхээр шийдсэн юм" гэжээ. 

Мөн энэ үеэр Ашины дүрд хувирсан жүжигчин Чонь Жи-хёний зургуудыг үзүүлжээ. Тэрбээр Ялу голын ойролцоо амьдардаг Хойд Еожин овгийн өв залгамжлагч бөгөөд үхэгсдийг амилуулдаг ургамлын нууцтай хамгийн ойр хүмүүсийн нэг гэж тайлбарлажээ. 

Дашрамд дурдахад, Kingdom цувралын нэгдүгээр бүлэг 2019 оны нэгдүгээр сард, хоёрдугаар бүлэг 2020 оны гуравдугаар сард гарч, үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. 

Kingdom: Ashin Of The North кино 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.02.26 172.69.252.145

Ugn neg shine buleg garah yostoi baisan ! Gants kino hiigeed duusgaj bgan bn! Haramsaltai

0 Хариулах