UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн ЧУХАЛ 7 үйл явдал

Энэ 7 хоногийн ЧУХАЛ 7 үйл явдал

1

Улсын хэмжээнд хөл хорио тогтоож 11 хоногт явуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажиллагаа дуусахад нийт 442,303 өрхийг хамруулсан байна. Хөл хориог 23-нд сулруулав.

2

Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг даваа гаригт оруулж ирснээр манай улсад дархлаажуулалт эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АстраЗенека вакцины эхний тунг хийлгэв. 

3

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүрэлцэн очиж, Төрийн тэргүүний дараагийн сонгуульд оролцох эрхийнхээ тухайд болон түүнийг ийм эрхгүй тухайд гаргаж буй иргэдийн маргаанд байр сууриа тайлбарлалаа. 

4

Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал болон хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болжээ. 

5

Төгрөгийн ханш тогтвортой байх, орон сууцны үнэ өсөхгүй байх хандлага ажиглагдсаныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.

6

Төрийн банк 2020 онд 11 нэр төрлийн зээлийн жилийн хүүг бууруулсан бол энэ удаа дахин 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулав.

7

2021-2022 онд их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй шалгуулагчдын бүртгэл улс даяар эхэллээ. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Шинэ жил айсуй

Улиран одож буй оны сүүлчийн арав хоногт уншигч та юу хийхээр төлөвлөж байна вэ? Хайртай хүнтэйгээ болзох лааны гэрэл дэх үдэш, гэр бүлээрээ зорин очих бүжгэн жүжгүүд гээд шинэ жилийн уур амьсгалыг улам бүр мэдрүүлэх, энэ долоо хоногт болох онцлох эвентүүдийн талаар мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.