Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жэйн Фонда "Алтан бөмбөрцөг"-ийн БЭЛГЭ ТЭМДЭГ болохыг батлах 5 баримт


1. "Алтан бөмбөрцөг"-ийн "алтан" эзэн

Жүжигчин, хүний эрхийн төлөө тэмцэгч Жэйн Фонда 78 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмын Сесил Б.ДеМиллийн нэрэмжит шагналыг хүртлээ. Уг шагналыг Холливудын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан оны онцлох нэг хүнд олгодог билээ. 83 настай жүжигчин өнөөг хүртэл нийт 7 удаа "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болж, 15 удаа нэр дэвшжээ. 

2. Дуу хоолой болсон хувцаслалт 

Алдартнууд "Алтан бөмбөрцөг" наадамд зориулан тусгайлан даашинз худалдан авч, өндөр үнэтэй үс засалт, нүүр будалт хийлгэдэг. Тэгвэл Жэйн Фонда байгаль орчноо хадгалж, цаг уурын өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, шинэ хувцас худалдан авахгүй байхыг уриалсаар байна. Тэр өмнө нь кино наадмууд, телевизийн нэвтрүүлгүүдэд өмсөж байсан кремэн өнгөтэй хослолоо энэ жил ахин өмссөн нь түүний "бэлгэ тэмдэг" болжээ.

3. 15 ам.долларын үнэтэй "мөнгөн" үс

Дээрх үзэл бодлынхоо дагуу тэр үсээ янзлахдаа ч зардал аль болох гаргахгүйг хичээдэг нэгэн. Улаан хивсний ёслолд оролцогчид бэлэн болохдоо дунджаар 40000 ам.доллар зарцуулдаг тухай New York Post-оос мэдээлж байсан. Жэйн Фонда зардал мөнгөө хэмнэн, сайн дурын байгууллагуудад хандивладаг бөгөөд энэ жилийн үс засалтаа ердөө 15 ам.долларт багтаан янзлуулжээ. 

4.  Кино урлагийн алтан үеийн төлөөлөл 

Жэйн Фонда 1960-аад оноос кино урлагт хөл тавьсан бөгөөд зөвхөн "Алтан бөмбөрцөг"-өөс гадна олон улсын чанартай кино наадмуудад 40 удаа нэр дэвшиж, 14 шагналын эзэн болжээ.

5. Хүчирхэг илтгэгч

 Жэйн Фонда хүний эрхийн төлөөх хөдөлгөөн, чуулга уулзалтад идэвхтэй оролцож, хүчирхэг илтгэл танилцуулдаг. Тэр энэ удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмын шагнал гардан авахдаа ийн хэлсэн юм.

Жэйн Фонда: 

"Түүх хүнийг өөрчилж чаддаг. Бидний зүрх сэтгэл, оюун ухааныг өөрчилдөг. Бие биенээ шинээр нээн харахад, энэрэн хайрлахад тусалдаг. Амьдралын минь турш уулзсан хүн бүр надад нөлөөлж, аливааг харах өнцгийг минь тэлж өгсөн... 

Будда, Мухаммед, Есүс, Лаоз гээд бүх цаг үеийн агуу нөлөөлөгч нар яруу найраг, үүх түүх, уран зүйрлэлээрээ хүн юу юунаас урьтаж хүн л байдгийг сургадаг шүү дээ. Энэ жил би "Nomandland"-ийг үзээд биднийг ямар их хайр, адал явдал хүрээлэн байдгийг ойлголоо. "Minari" цагаатнуудын шинэ газарт туулж буй бодит байдлыг надад ойлгуулж, харах нүдийг маань нээлээ. "Judas and the Black Messiah," "Small Acts," "US vs. Billie Holiday," "Ma Rainey," "One Night in Miami" зэрэг киног үзээд "өнгөт" арьст хүний амьдралыг биеэр мэдэрлээ. "Ramy"-ийг үзээд муслим америк хүний биед орох шиг боллоо... 

... Энэ мэтчилэн түүх бүр өөр өөрийн өнгө аясаар биднийг өөрчилсөөр байдаг... Хүн бүхэн өөрийн түүхээ өгүүлж, бусдад ийн харуулж, сонсгож ертөнцийг өөрчлөх хүчтэй...

... Төгсгөлд нь хэлэхэд, урлаг үргэлж түүхтэй зэрэгцэн өрнөх ёстой бус. Харин ч түрүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр манлайлагчид байцгаах уу?" 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
18 цагийн өмнө
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
Уржигдар
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
14 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.