Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Алдартай зургийн эзнийг 11 жилийн дараа олж, амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг мэджээ


Дүүрэн ачаатай том шуудай үүрч, нэг гартаа хүүхдээ тэвэрч, нөгөө гартаа цүнх барьсан эмэгтэйн зураг 2010 онд Хятад даяар цацагдаж, ядуурлын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг болжээ. 

Гэрэл зурагчин, сэтгүүлч Жоу Кэ энэ зургийг 2010 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Зянси мужийн Нанчангийн төмөр замын буудал явж байхдаа даржээ. Тухайн үед Хаврын баяр болж байсан тул олон сая хүн хамаатан садан, эцэг эхийндээ зочлохоор хот, хөдөөг зорьж, хөл хөдөлгөөн ихтэй байсан аж. 

Жоу Кэ зургийн эзнийг олохоор олон жил хайсан боловч саяхныг хүртэл үр дүнд хүрч чадаагүй байна. Харин өнгөрсөн сард тэр хайж байсан хүнээ олжээ. Түүнийг Баму Юбүмү гэдэг бөгөөд өдгөө 32 настай, Сичуань мужийн Юэкси тойрогт аж төрдөг гэнэ. 

Баму Нанчан дахь тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд төрөлх Юэкси тойрогтоо очихоор явах замдаа ийнхүү гэрэл зургийн хальсанд буужээ. "Тухайн үед би сард 500-600 юань (77-93 ам.доллар) олдог байлаа.  Гэртээ тариа тарихаас хамаагүй дээр байсан" гэж Синьхуа агентлагт ярьжээ.

Тэр тосгоны бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил боловсрол эзэмшиж чадаагүй тул нэг газраас нөгөө рүү цагаачилж, ажил олдох боломжтой газар үлдэж, амьдралаа залгуулдаг байжээ. 

Харин түүний тэвэрч байсан хүүхэд 2009 онд төрсөн бөгөөд Бамуг Нанчан дахь тоосгоны үйлдвэрээс эргэж ирснээс хойш таван сарын дараа нас баржээ.

Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа Хятадын засгийн газар ядуурлыг бууруулах томоохон ажлыг эхлүүлсний үр дүнд Баму нөхрийнхөө хамт тамхины ургамал тариалах болжээ. Ургац муу улиралд тэд Фужиан мужийн Сяпу тойргийг зорьж, далайн өргөст хэмхний фермд ажилладаг гэнэ. 

Өмнө нь тэд эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс тариалаад жилд 6000 юань хүрэхтэй үгүй орлого олдог байсан бол одоо тамхины ургамал, далайн өргөст хэмхний фермд ажиллаад жилд 100 мянган юань (15,400 доллар)-ийн орлого олдог болжээ.

Тэд хадгаламж үүсгэсний үр дүнд Бамугийн гэр бүл шавар байшингаас нүүж, Таоюань тосгонд баригдсан бетонон орон сууцанд нүүн оржээ. "Борооны усанд автахгүй, хүйтэн салхи үлээхгүй тухтай байшинд амьдрах нь миний багын мөрөөдөл байсан" гэж Баму ярьсан байна. 

Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд "Дөрвөн хүүхэд маань хичээнгүйлэн сурч, сайхан амьдрах боломж бүрдэнэ гэж итгэж байна. Бидний амьдралд азгүй явдал тохиолдож, ядуурч хоосорсон ч гэлээ зоригтойгоор урагшлах ёстой" гэжээ.  

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
10 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
10 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
3
60
3
31
5
10
11

Сэтгэгдэл бичих (10)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.19 162.158.118.101

Онигор нүдтэй өргөн хацартай ямарч байсан ориг хужаа биш л байх шиг байна. Бас өлзий хээ нь ч юув дэ

0 Хариулах


Зочин 2021.03.06 172.69.252.145

What fuck is that

0 Хариулах


ЗОЧИН 2021.03.04 162.158.167.61

ГЭРТ НЬ ХАНАН ДЭЭР НЬ ӨЛЗИЙ ХЭЭ БАЙНА, ӨВӨГ ДЭЭДЭС НЬ ӨЛЗИЙ ХЭЭГ ХЭРЭГЛЭДЭГ БАЙЖДЭЭ.

1 Хариулах


ЗОЧИН 2021.03.03 162.158.6.205

энэ бол Миний эх оронд өдөр бүр харж болох дүр зураг. Би ч гэсэн ийм л амьдралыг туулж байсан. Миний нэгэн адил амьдарлын төлөө, үр хүүхдийнхээ төлөө шүд зуун тэсэж яваа бүсгүйчүүд олон бий шүү дээ. ........

0 Хариулах


Зочин 2021.03.03 141.101.99.52

Өмнөд мужийн жижиг үндэстний цөөнх

2 Хариулах


zochin 2021.03.03 162.158.166.82

ner ni ch han undestnii ner bish bma

0 Хариулах


zochin 2021.03.03 162.158.166.82

mongol torhtei huuhen bna. Ene hunii deed udamd yaltchgui mongol hun baigaa.

2 Хариулах


Зочин 2021.03.03 172.69.45.135

kkk

0 Хариулах


Зочин 2021.03.02 172.69.252.151

монгол царайтай юмаа

0 Хариулах


Зочин 2021.03.03 172.69.45.135

asia humuus ijil shuu dee yurun bol

0 Хариулах


Зочин 2021.03.03 162.158.119.160

хаха, хүн хүсэхгүй бол хужаа гэж шоолно, сэтгэл нь хөдлөхөөр монгол гэж бодно. Манайхаан гэж инээдтэй хүмүүс шүү.

2 Хариулах


Зочин 2021.03.03 162.158.167.145

Yumiig setgel hodloloor bish barimt notlogoogoor shiiddeg humuus bas ih baidii shte.

1


Зочин 2021.03.03 172.69.134.48

dinegee yaltchgui mongoljuul bnshd, ooriigoo neeh lag yum helchlee gej bodtson shaajiin

1


Зочин 2021.03.03 141.101.104.232

Mongoljuu turhtei l busgui bna

1


нууцлаг эмэгтэй 2021.03.02 172.69.252.151

мундаг юм аа гайхалтай браво

0 Хариулах


зочин 2021.03.02 172.69.252.133

хятадууд хэзээнээс 4 хүүхэдтэй байдаг болоо бэ

3 Хариулах


Зочин 2021.03.03 162.158.118.71

harin tiin

2 Хариулах


Зочин 2021.03.03 162.158.118.249

Монголчууд бид хөгийн хөгийн юман дээр хүртэл хэтэрхий бүтэцтэй, ядуу агуулгатай мэдээлэл хүлээж авдаг шүү. Тэрийг анхаарах хэрэгтэй. Өөр бусад улс орны талаар маш нимгэн, гадныхаар бол хүүхдийн шатны ойлголттой. Хэзээ нэгэн цагт хүний газар юм үзэж нүд тайлахад олны доог л болно шүү дээ. Энэ асуудлыг шийдэх арга бол ямар нэг 2, 3 дахь хэлээ сайн сурах хэрэгтэй. Зөвхөн монгол хэлээр ухаад ухаад олон талтай юм олдохгүй.

0 Хариулах


Зочин 2021.03.02 172.69.45.135

Hodoo tosgonii irgedee olon hvvhedtei baihiig huulindaa zowshoordog. Tarialngiin ajil geh met ajild ger bvleeree zvtgedeg uchiraas. Harin hotruu orj irj amidarwal ilvv hvvhed bolgonooroo tatwar toldog.

0 Хариулах


Зочин 2021.03.02 162.158.119.190

Ali deer uyd bolison shte

2 Хариулах


Зочин 2021.03.02 172.69.45.135

Yi гэдэг үндэсний цөөнх амьдардаг газар юм байна. тэдэнд 1 айл 1 хүүхэд хамаагүй юм байна.

0 Хариулах


Зочин 2021.03.02 172.69.252.151

болдоггүй юм уу гажиг юм чинь муу гахай баньд

0 Хариулах


Зочин 2021.03.02 172.69.45.135

sayhanaas yum bishu? 1 orh 1 huuhed ged bsan chin, shine uy bhgu, baahan owoo emee nartai boltson. haha tegsen enetheg hajuud n dandaa shijgensen zaluuchud say Himalain clash deer hyataduud aluulsiishd. yr n Enethegiigee barhaa bolij bh shig bn do

1 Хариулах