Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харилцааг эргэлт буцалтгүй үгүй хийдэг түгээмэл 14 АЛДААГ хүмүүс хуваалцжээ


Хүнд дурлах амархан ч хайрласан хэвээр үлдэх амаргүй. Харилцааг хадгалж үлдэхийн тулд хэн хэн нь хичээл зүтгэл гаргах нь чухал. 

Reddit платформд хүмүүс өөрсдийнхөө түүхээс хуваалцаж, харилцаагаа нураахгүйн тулд эдгээр алдааг давтахгүй байхыг сануулжээ. 

1. "Маргаанаас зайлсхийхийн тулд жижигхэн үл ойлголцол, хэрүүлээс зугтаж явсаар эцэст нь залруулах боломжгүй том асуудал болгож хувиргах."

2. "Хамтрагчаа өөрийнхөө бүх аз жаргал, баяр баясгалангийн эх сурвалж болгох."

3. "Харилцаандаа хэт хурдан дасаж, үргэлж ийм байх юм шиг санах."

4. "Хамтрагчаа сонсохоос татгалзаж, үргэлж өөрийгөө өмөөрөх. Таны хийсэн үйлдэлд хамтрагч чинь сэтгэл дундуур байвал түүнийг анхааралтай сонс. Юу юуны туханд хүрэлгүй өөрийгөө өмгөөлж, хаацайлдгаа болих хэрэгтэй. Нөхцөл байдлыг эсрэг талын хүнийхээ байр сууриас харж, ойлгож чадахгүй байвал түр хойш нь тавиад, дотроо эргэцүүл. Таны үйлдэл тэдэнд ямар мэдрэмж төрүүлснийг ойлгохыг хичээгээрэй."

5. "Надад хайртай л бол миний юу хүсэж байгааг тэр мэддэг байх ёстой гэж эндүүрэх. Эхнэрийн маань гэр бүлийн эмэгтэйчүүд бүгд ингэж итгэдэг байсан болохоор гэрлэсний дараах эхний хэдэн жилд надад амаргүй байсан. Үүнийг засахын тулд бид багагүй цагийг зарцуулсан ч эцэст нь эхнэр бид хоёр ойлголцож сурсан. Бид зөвхөн нээлттэй илэрхийлсэн үг, санаа бодлынхоо төлөө л бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг болсноор 27 жилийн хамтын амьдралын ихэнх нь аз жаргалтай өнгөрсөн."

6. "Тэр таны ээж, аав биш гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та өөртөө анхаарал, халамж тавьж сураагүй бол хэн нэгэнтэй харилцаанд орох гэж яарсны хэрэггүй л болов уу."

7. "Харилцаанд өгсөж, уруудах зүйл байж л байдаг. Гол нь аливаа зүйлийг хийх тэгш боломж та хоёрт хоёуланд байгаа гэдгийг мэдрэх нь чухал. Гэтэл та жижиг гэлтгүй зүйлийг дотроо хадгалж, тооцоо бодоод байвал эсрэг талын хүнд чинь "ялагдсан" юм шиг мэдрэмж төрөх болно. Харилцаа бол тэмцээн биш!"

8. "Бүх хүнд, бүх зүйлд атаархах. Хамрагч чинь таны өмч хөрөнгө биш шүү дээ"

9. "Өөрийнхөө хайрлаж мэддэг аргаар л бусдыг хайрлах."

10. "Харилцан бие биенээсээ хамааралтай байх. Та хайртай хүнтэйгээ хамтын амьдрал, ирээдүйгээ төлөвлөдөг байлаа ч өөрийн гэсэн сонирхол, хүсэл тэмүүлэл, зорилготой байх хэрэгтэй. Юунд түрүүнд өөртөө хөрөнгө оруулалт хийж сур."

11. "Хэрэв та хоёр харилцаандаа 50,50 хувийн хүчин чармайлт гаргадаг бол хэзээ ч хүссэн үр дүндээ хүрэхгүй. Тиймээс аливаад үргэлж 100 хувь өөрийгөө дайчилж, сэтгэл гаргахыг хичээ. Өдөр бүр хамрагчаараа бахархуулахыг хичээж амьдраарай."

12.  "Хоёр биенээсээ юм нуухаа боль. "Хэн хэнийхээ төлөө" гэх нэрийн дор юм нуусныг тань мэдсэн бол итгэлцлийн асуудал хөндөгдөх болно. Хэрэв та хамтрагчдаа мэдэгдэхийг хүсээгүй нууц хадгалж байгаа бол тэр нь хэзээ нэгэн цагт асуудал дагуулна."

13. "Харилцаанд хэзээ ч тэвчиж болохгүй зүйлсийг анхнаасаа бий болгож, стандарт тавьж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Гэвч маш олон хүн ач холбогдолгүй жижиг, тэнэг зүйлсийг харилцаандаа чухалчилдгаас болж хэзээ ч буулт хийдэггүй, эсвэл харилцаандаа сэтгэл ханамжтай байдаггүй. "

14. Эцэст нь "Намайг уучлаарай, баярлалаа гэж хэлдэггүй байх. Тантай хамт байгаа хүнтэй "Тэр ингэх л ёстой" гэсэн өнцгөөр харьцаж, танихгүй хүн эсвэл тус хүргэсэн хүнд хандаж байгаа юм шиг аашилж хэрхэвч болохгүй."

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
7 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

мари 2021.03.02 172.69.252.151

бөөн дарамт гэхдээ яахав болж байна илүү хөгжилтэй юм дараа нь оруулаарай

0 Хариулах