UBLife Logo
Дэлхий

Анхны "сансрын зочид буудал" 2025 онд дэлхийг тойрон аялна

Г.Сүрэн
Г.Сүрэн
Анхны "сансрын зочид буудал" 2025 онд дэлхийг тойрон аялна

Хүн төрөлхтний анхны сансрын зочид буудал 2025 оноос дэлхийг тойрон аялж эхэлнэ гэж АНУ-ын Тойрог Замын Ассамблей Корпорацаас мэдээллээ. Алсыг харагч мэт тойрог хөлөгт тусгай ресторан, кино театр, спа болон 400 хүний өрөө байрлах гэнэ. Олон улсын сансар судлалын байгууллагууд 2015 оноос дэлхийг тойргийнх нь дагуу судалж эхэлсэн бөгөөд 2027 онд томоохон хөлгөөр тойрох боломжтой болно хэмээн таамаглаж байсан бол ийнхүү 2 жилийн өмнө сансарт гарахаар болжээ. 

"The Voyager Station" нэртэй зочид буудлын гадна талд эргэлдэгч цагиргууд байрлах бөгөөд энэ нь сансрын судалгааны дата мэдээлэл цуглуулах юм.

SpaceX Falcon 9 загварын хөдөлгүүрийг суурилуулснаар ирээдүйн сансрын хөлгүүдийг уран зөгнөлт кинонууд адил бүтээх боломжтой болно гэж тус байгууллагаас мэдээлжээ.     

Эх сурвалж: Gatewayspaceport.com  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.