Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Платон | Өөрийгөө танихын тухай гүн ухааны 4 ТОМ САНАА


Одоогоос 2400 гаруй жилийн тэртээх Эртний Афинд урлаг, гүн ухаан цэцэглэн хөгжиж байлаа. Хүн төрөлхтний хамгийн анхны гүн ухаанч гэгддэг Платоны эх нутаг гэхээр арга ч үгүй биз. Нэр хүндтэй, чинээлэг гэр бүлд төрсөн Платон нэгэн насны амьдралаа бусдад дотоод сэтгэлээ танихад нь туслан, “Eudaimonia” /εὐδαιμονία/ хэмээх гүн ухааны ухагдахуунаа ойлгуулахад зориулжээ. Энэхүү грек үгийг орчуулахад бэрх бөгөөд “аз жаргал”, "сайн сайхан" гэж ойлгож болох ч “өөрт байгаа боломжийг бүрэн дайчлах” гэх нь илүү утга дүйх юм.

Платон өөрийгөө болон нийгмийг танихын тухайд 4 ТОМ САНАА дэвшүүлснийг тоймлоё.

1-р ТОМ САНАА: НУХАЦТАЙ БОДОХ

Хүмүүсийн ихэнх нь нийгмийн тогтсон үнэлэмжийн дагуу амьдралын үнэ цэнээ тодорхойлж, олон нийтийн бодол санаанд тохируулан амьдардаг бөгөөд хувийн чухал шийдвэрүүддээ ч энэ мэтчилэн өнгөц ханддаг хэмээн Платон үзжээ. Тэр “Алдар нэр бол гоё сайхан”, “Сэтгэл зүрхээ дага”, “Мөнгө аз жаргалын түлхүүр” гэх мэт хэвшмэл ойлголтуудыг төөрөгдөл, худал үнэмшил хэмээн буруутгаад, “doxa” буюу “тогтсон үнэлэмж” гэж тодорхойлов. Эдгээр тогтсон ойлголтууд биднийг “Би”-ээс маань төөрүүлж, хувийн амьдрал, ажил төрөлдөө ч өөрийнхөөрөө биш, нийгмийн үнэлэмжээр хандахад хүргэдэг аюулт эд байх нь.

Тэгэхээр яах хэрэгтэй вэ? ӨӨРИЙГӨӨ МЭДЭХ! Бусдын нөлөөгүйгээр зөвхөн өөрийн санаа бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан шийдвэр гаргах.

Өөрийгөө танин мэдэх тусам хүн эргэн тойрныхоо үнэлэмж, мэдрэмжид автахаа больдог. Хүний мэдрэмжийг Платон зэрлэг морьд хөлөглөн давхихтай зүйрлэжээ. Автах тусам жолоогоо алдана! Платон өөрийгөө танин мэдэх тухай энэхүү санаагаа Сократын дурсгалд зориулан “Сократ яриа” гэж нэрлээд өөрийгөө танихыг хүссэн хэн бүхэн өөртэйгөө, эсвэл итгэлт хэн нэгэнтэй ил тод, чин үнэн, гүн ухаанч, ухаалаг харилцан яриа өрнүүлэхийг зөвлөжээ.

2-Р ТОМ САНАА: ХАЙР ЧАМАЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ЗӨВШӨӨР

Би ийм л хүн…Байгаагаар минь хайрла… гэж "гоншигнохоо" больцгооё. Платон “The Symposium” жүжигтээ “Бахдан бишрэх нь л жинхэнэ хайр” гэж тодорхойлоод, хамт байх хүн чинь чамд байхгүй сайн сайхан чанаруудтай байх ёстой бөгөөд тэр хүнтэй хамт байж, ойртохын хэрээр сайн сайхан чанаруудаас нь суралцах ёстой гэжээ. Харилцан биенээ хөгжүүлэх, зөв сайханд урин дуудах нь хайр. Хамтрагчид нэгэндээ сурч хөгжихөд нь тусалж байх ёстой. Алдааг нь өөлж голж суух биш! Хосууд бие биенээ яг одоо байгаагаар нь хайрлах бус бие биенээ сурган, өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь болоход туслах хэрэгтэй гэжээ.

3-Р ТОМ САНАА: ГОО САЙХНЫГ МЭДЭРЧ СУРАХ

Бид бүгд л гоо үзэсгэлэн, гоё сайханд дурлан татагддаг. Харин яагаад? Гоо үзэсгэлэн бидний ухамсарт далдаар нөлөөлж, амьдралд дутагдаад байгаа сайн сайхныг санагдуулдаг учраас л бид түүнд татагддаг байх нь. Гоо үзэсгэлэн урлагаар дамжин бидний сэтгэл зүрхийг хөгжүүлдэг бөгөөд урлаг, яруу найраг, хөг аялгуу ийм л учраас оршин байдаг гэж Платон тайлбарлажээ. Гагцхүү түүнийг тайлан уншиж, сэтгэл зүрхээрээ мэдэрч, сэтгэлээ хөглөж сургах ёстой.

4-Р ТОМ САНАА: НИЙГМИЙГ ШИНЭЧЛЭХ

Платон улс орон, засгийн газрууд ямар байх ёстой талаар төгс хувилбарыг санал болгосон нь "ухаант иргэд" байв. Хүмүүс санал өгөхөөсөө өмнө хэнд санал өгөх, яагаад өгөх хэрэгтэйгээ бодож сэтгэж чаддаг байж л гэмээн тэдний шаардлагаар сайн төр засаг бий болно. Бодож сураагүй иргэд байгаа цагт ухаалаг бус иргэдэд санал өгөх эрх өгөхгүй байсан нь зөв гэж Платон үзжээ. Иргэн бүр гүн ухаанч болохгүй л бол бодон тунгаадаггүй олон нийт зэрлэг морьд шиг л довтолгох болно…

"Улс төрчид гүн ухаанч болоогүй, эсвэл гүн ухаанчид улс төрд ороогүй үед энэ дэлхий хэзээ ч зөв замдаа орохгүй."   -Платон

Эх сурвалж: The School of Life

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Уржигдар
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
7
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.