Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Билл Гейтсийн хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ баримталдаг 4 ЗАРЧИМ


Майкрософт корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс нь 133.8 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн тэргүүлэх чинээлэг эрхмүүдийн нэг билээ. Гэвч Билл Гейтс, түүний гэргий Мелинда Гейтс нар хүүхдүүдээ бусдын адил эгэл амьдралаар амьдруулж, хүмүүжүүлэхийг зорьдог гэнэ. 

Тэд чухам ямар зарчмыг баримталдаг юм бол? 

Гейтсийнхэн одоо ч гэрийн ажлаа хамт хийдэг

Билл Гейтсийн цэвэр хөрөнгө 133.8 тэрбумаар хэмжигддэг гэдгийг өмнө нь дурдсан. Үүнээс гадна Билл ба Мелинда Гейтсийн сан нь 47 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн том хувийн сангуудын нэг юм. Гейтсийнхэн Вашингтонд 127 сая долларын үнэтэй харшид аж төрдөг. Гэлээ ч хүү Рори, хоёр охин болох Женнифер, Фиби нар нь гэрийн ажилд байнга тусалдаг аж. Оройн хоолны дараа цугтаа аяга тавгаа угаах нь Гейтсийн гэр бүлийн уламжлал гэхэд хилсдэхгүй. Аяга тавгаа хамт угаах нь эхнэр нөхөр төдийгүй гэр бүлийн харилцааг бэхжүүлдэг гэж Мелинда Гейтс итгэдэг гэжээ.

Гурван хүүхдэдээ тус бүрд нь 10 сая доллар л өвлүүлнэ 

Хэдийгээр Билл, Мелинда Гейтс нар олон тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй ч үүнийхээ ихэнх хэсгийг буяны ажилд зориулна гэж мэдэгдсэн юм. Тэд гурван хүүхдэдээ тус бүрд нь 10 сая долларыг л өвлүүлэх бөгөөд үлдсэнийг нь тэд өөрсдөө хөдөлмөрлөж бий болгох ёстой гэж үздэг байна. 

Дашрамд дурдахад, Гейтсийн том охин Женнифер өдгөө 25 настай бол удаах хүү Рори нь 22 настай юм байна. Харин бага охин Фиби нь 19 настай аж. 

Оройн хоолны үеэр хэн ч утас ашиглаж болохгүй 


Билл Гейтс технологийн салбарын тэргүүлэгч боловч хүүхдүүдийнхээ технологийн хэрэглээнд хатуу хязгаар тогтоодог байжээ. Тухайлбал, хүүхдүүдээ 14 нас хүртэл нь гар утас хэрэглэхийг хориглож айн унтаж амруулахын тулд дэлгэц ширтэх цагийг нь хязгаарладаг байжээ. Мөн одоо ч оройн хоолны үеэр хүүхдүүдээ гар утас ашиглахыг зөвшөөрдөггүй гэнэ.

Гейтсийнхэн тогтмол сүмд явдаг 

Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр Билл Гейтс гэр бүлээрээ сүм рүү тогтмол явдаг гэжээ. Тэд хоёул шүтлэгтэй тул шашны дэг жаяг, уламжлалын дагуу хүүхдүүдээ өсгөсөн гэдгээ дурдаад тэдний явдаг католик сүмд хүүхдүүд нь ч бас явдаг гэсэн байна. Түүнчлэн Билл ба Мелинда Гейтсийн сангаар дамжуулан хийж буй сайн үйлсийн ажил бол дэлхий даяар тэгш бус байдлыг бууруулахад чиглэгдсэн бөгөөд тиймээс ч энэ ажлаа хүүхдүүддээ өвлүүлэх бодолтой байдаг хэмээн ярьсан юм. 

Гейтсийн гэр бүл 1970-аад оны хүүхэд өсгөх загварыг баримталдаг 

Билл Гейтс технологийн салбарт хувьсгал хийсэн ч хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хуучны хэв маягийг баримталдаг гэж хэлж болно. “Хайр ба логик” гэж нэрлэгддэг хүмүүжлийн арга нь хүүхдийг зэмлэхээс аль болох татгалзаж, асуудлыг хүүхэд өөрөө шийдэхийг дэмждэг байна. Гэсэн хэдий ч Билл эхнэрийнхээ хамт энэ аргыг улам боловсронгуй болгохоор хичээж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.