Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Меган Мэркл хааны гэр бүлийн шахалтаас болж амиа хорлох бодол төрж байснаа дэлгэлээ


Өнгөрсөн жил ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар хааны гэр бүлийн үүргээс татгалзсан билээ. Уг үйл явдлыг хэвлэл, олон нийт Megxit гэж нэрлэн, Сассексийн гүнгийн авхайг шүүж эхэлсэн юм. Меган Мэрклийг ханхүү Харритай болзож, сүй тавихад олон нийт эерэгээр харж, сайшааж байсан ч бие давхар болсон цагаас эхлэн уур амьсгал өөрчлөгдсөн юм. Улмаар хос хоёр өнгөрсөн жилийн нэгдүгээр сард язгууртны хэргэм зэргээ орхих шийдвэрт хүрч, удалгүй АНУ-д амьдрахаар ирсэн билээ. 

Ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар энэ явдлаас хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгч, Сассексийн гүнгийн авхай Их Британийн хааны гэр бүлтэй ямархуу харилцаатай байснаа алдарт хөтлөгч Опра Винфрид илэн далангүй ярьсан нь ихээхэн шуугиан тарьж байна. 

Меган Мэркл хааны гэр бүлийн гишүүн болсноос хойш хүнд сорилтуудтай нүүр тулж, эцэст нь амиа хорлох тухай хүртэл бодож байснаа илчилжээ. Тэрбээр "Би ерөөсөө ч шийдэл олж харахгүй байсан. Шөнөжингөө суугаад бодсон ч чухам яагаад энэ бүхэн ийм байдалд хүрснийг би ойлгохгүй байлаа. Ээж, найзууд маань над руу утасдаж "Мег тэд чамайг хамгаалахгүй байна шүү дээ" гээд уйлж байсан" гэжээ. 

Түүнчлэн Меган хааны гэр бүлийн гишүүний үүргээс хөндийрөх хүртлээ өөрийгөө торонд орсон юм шиг мэдэрч байсан хэмжээ. Учир нь, Сассексийн гүнгийн авхай паспорт, жолооны үнэмлэхээ ч ашиглах эрхгүй байсан гэнэ. 

Үүнээс гадна ханхүү Харри, Меган Мэркл нар Опрад ярилцлага өгөх үеэрээ хүүхдийнхээ хүйсийг зарлажээ. Тэдний хоёр дахь хүүхэд охин бөгөөд энэ зун амаржих аж. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.03.09 172.69.252.145

Зөөөзө

0 Хариулах


Зочин 2021.03.09 172.69.252.133

энэ худлаа хүүхээн

0 Хариулах


Зочин 2021.03.08 162.158.119.44

Хааны гэр бүлийн шахалт биш шүү дээ, ярилцлагаа үзээд зөв орчуулаач ээ. Орчин нөхцөлийн байдал гэсэн шүү

0 Хариулах