Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монголд цар тахлын үеэр ЖДБ эрхлэгч эмэгтэйчүүдийн олонх нь бизнесээ хаажээ


Жендэрийн Үндэсний хороо, НҮБХХ, АХБ-наас “Ковид-19-ын охид эмэгтэйчүүдэд үзүүлж буй нөлөөлөл" судалгааны онлайн танилцуулга өнөөдөр болж өндөрлөлөө. Онлайн уулзалтанд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар үг хэлж нээлт хийв. 

НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар судалгааны ажлыг танилцуулсан бол ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул, Монфемнет Үндэсний сүлжээний зохицуулагч Д.Энхжаргал, "Эрчүүд-Эрүүл гэр бүл" ТББ-ын тэргүүн М.Цасчихэр, Хараат бус судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Л.Цэлмэгсайхан нар оролцож тус тусын байр суурь, шийдлээ танилцууллаа.


"Цар тахал маш олон зүйлд сөрөг нөлөө авчирсан ч эмэгтэйчүүд болон тэдний манлайлалд илүү их гарз авчирсан" хэмээн НҮБХХ-ын суурин төлөөлөгч Илейн Конкиевичийн нээлтийн үеэр онцоллоо. 

"Монгол улсад КОВИД-19 цар тахлын охид эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн амьдралд үзүүлж буй нөлөөллийн судалгаа"-гаар эрүүл мэндийн салбарын 82% нь эмэгтэйчүүд байдаг. Тэд нойр хоолгүй ажиллаж байгаа нь зөвхөн өөрсдийгөө эрсдэлд оруулаад зогсохгүй гэр бүлийнхнийгээ ч эрсдэлд оруулж буй явдал юм. Мөн хөл хорионы үеэр эмэгтэйчүүдийн гэх тодотголтой ар гэрийн ажил 2.6 дахин нэмэгдсэн гэх судалгааг 100 оролцогчтой гүнзгийрүүлсэн ярилцлагаар гаргажээ. Цар тахлын үед хөл хорио тогтоосноос үүдсэн охид, эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийлэл 35%-иар нэмэгдсэн гэх мэдээлэлийг албан эх сурвалжуудаас мэдээлсэн байна.

ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул "Цар тахлаас улбаатай хүүхэд, эмэгтэйчүүдэд учрах эрсдэл нэмэгдсэн. Халдварын голомтод ажиллаж байгаа эмэгтэйчүүд болон эмэгтэй төрийн албан хаагчдыг битүүн, Цагаан сарын өдрүүдэд хамгаалалтанд дайчилснаас тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд гэртээ ганцаараа үлдэх, түүнээс үүдсэн зарим нэг осол гэмтлийн тохиолдол гарсан. Эдгээр хохирлыг Шадар сайдад уламжилсан байгаа" гэв. 

Монфемнет Үндэсний сүлжээний зохицуулагч Д.Энхжаргал "Эмэгтэйчүүдийн эрхийг боомилж байгаа хамгийн том асуудал олон нийтийн хэвшмэл ойлголт болоод буй. Эмэгтэй хүн гэрийн ажил хийх ёстой гэх хандлага эмэгтэй хүнд маш их саад хийдэг" хэмээсэн юм. 

Харин "Эрчүүд-Эрүүл гэр бүл" ТББ-ын тэргүүн М.Цасчихэр "Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт оржээ. Үүнийг бид эрчүүдтэй хамтарч шийдвэрлэх арга замыг хайж байна. Эрчүүдийн үзэх дуртай спортын нэвтрүүлэг, мэдээ гэх зэрэг сошиал болон телевизийн контент дундуур эерэг хандлага суулгахыг зорьж аавуудын оролцоог дэмжсэн реклам, сурталчилгаа байршуулахаар ажиллаж байна" гэсэн бол Хараат бус судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Л.Цэлмэгсайхан "Цар тахлын улмаас зөвхөн өрхийн хэмжээнд бус өөрөөсөө гадна 2, 3 хүн цалинжуулдаг ЖДБ эрхлэгч эмэгтэйчүүдийн олонх нь бизнесээ хаасан. Таван эмэгтэй тутмын нэг нь бизнесээ бүр мөсөн хаасан гэх судалгаа байна. Хөл хорионы үеийг хөгжлийн бэрхшээлтэй болон ганц бие эмэгтэйчүүд илүү хүнд давсан гэх бол гэр бүлтэй эмэгтэйчүүд харьцангуй амархан давсан" гэжээ. 

Уулзалтын үеэр хөтлөгч, сэтгүүлч А.Бүрэнбаатар "Эрчүүдийг гэрийн ажилд тусалдаг гэсэн ойлголт түгсэн байгааг би хувьдаа буруу гэж боддог. Энэ бол тус биш үүрэг, хариуцлагаа тэнцвэртэй хуваарилах үйлдэл" гэж хэлснийг онцолъё. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
23 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.