Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: “Ядаргаа”


Би ерөөсөө толь болъё. Дураараа аашилж мэддэггүй, түвэг уддаггүй, ямар л дүр байна, буй байгаагаар нь ойлгодог, өө сэвгүй дугуй толь. Инээхээр инээж угтдаг, уурлахаар ижилхэн тусдаг ухаалаг бас гялалзсан сайхан эд болъё. Гэрлийн бүрхүүл, чулуун тавцан, зургийн хүрээ болж гялалзсан ч яах вэ. Эсвэл сам, сав, чимхүүр, жигнүүр ч мөн хэрэгтэй эд. Буйдангийн дэр, эсгий ширдэг, хамбан хөшиг болвол тухтайсан. 

Хэний ч харцыг булаадаггүй хонин нүдэн цэцэг таарвал тэр чинь л би байна. Лангуунаас булаалддаг сарнай, олны таашаалт гоо даль, алтан зул л болохгүй юм шүү. Хатаж гундахаар нь хаяж зүрхлэхээргүй өрөвдмөөр жижигхэн хонин нүдэн байя. Ерөөсөө л өрөө тасалгааны үзэмж болж хүчрэхээргүй жирийн л нэг зүйл болчихъё. Агааржуулагч, хатаагч, хөргөгч, аль нэгэнгүйгээр нь амбан явахгүй, ай мөн тустай зүйл болж явъя.   

Эртний сайхан эд болъюу. Тайлж шидээд мартдаг ч өвдсөн, шархалсан, ганцаардсан үедээ хайж олоод элгэндээ наадаг хуучирч ноорсон цамц болъё. Дуустал нь бичээгүй тэмдэглэлийн дэвтэр, болхи хийцтэй эмээгийн бэлзэг, хар цагаан зураг, мод нь халцарсан гаанс шиг дурсамж байя. Хуучны кино хийхэд эрж сураад ч олдохгүй ховор нандин авдар болж хувирмаар байна. 

Дахиж яншихгүй, зөрүүдлэхгүй, дарамт тээр болохгүй ганц арга энэ л байна. Хогшил болж хувирах. Гэхдээ бас хүнд хэрэгтэй, тустай байх хүсэл зориг бий тул энэ талаар эрэгцүүлэхэд ийм байна. Дахиж над руу муухай харах, “ядаргаатай юм” гэж хэлвэл дээрх юмсын нэгэнд хувирах болно.  

Надгүйгээр инээхгүй, уурлахгүй, хүрэл хөшөө шиг хүр хар хүн болон хувирахыг чинь тэвчихгүй тул дахиж өөрийн биедээ хувилж гарч ирээд яншсаар л, зөрүүдэлсээр л, дарамт тээр болсоор байхыг мөн үгүйсгэхгүй. Яагаад гэвэл би угийн маш ядаргаатай хүн. 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
2021.10.13
Өнөөдрийн зурвас: Чиний хөх ямар вэ?
2
2021.10.06
Өнөөдрийн зурвас: Монгол хүүд бүх юм хориотой
3
2021.09.30
Өнөөдрийн зурвас: Сүйт бүсгүйн аав
санал болгох
1
3 өдрийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
3 өдрийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
3 өдрийн өмнө
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.