Улаанбаатарт ням гарагт цас орно
Маргааш өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсэг, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатарт маргааш багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар, 14-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана. Мөн энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цас, шороонд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хээр, гадаа явах тохиолдолд осгож, хайрагдах нөхцөл үүсэж байгаа тул малаа холын бэлчээрт явуулахгүй байх, хол замд гарахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.