Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ онд шуугиан тарьсан шилдэг 10 гудамжны ГЭРЭЛ ЗУРАГ


Жил бүр гудамжны шилдэг гэрэл зургийг шалгаруулдаг “Street Photography” тэмцээний энэ оны шилдэг гэрэл зургуудыг хүргэж байна. Орчин үеийн өнгө аясыг гудамжны эгэл энгийн, өдөр тутмын гэрэл зургаар илэрхийлдэг нь уг тэмцээний онцлог юм. Тэмцээний шүүгчээр Их Британийн гэрэл зурагчин Мартин Парр ажиллажээ. Тэрээр бие даасан 40 гэрэл зургийн цомог туурвиж, дэлхий даяар 80 гаруй үзэсгэлэн дэлгээд буй. Түүний шалгаруулсан шилдэг гэрэл зургуудыг Мартин Паррын онцлох сэтгэгдлийн хамт хүргэе.

#1 "Сүмийн хуримын дараа" - Ирланд (Дэд байр)

Гэрэл зурагчин: Joseph-Philippe Bevillard 

"Ирландын Уэксфордын аялагч гэр бүлийн хуримын үеэр доорх гэрэл зургийг буулгажээ. Зураг дахь хүмүүс бүгд өөр өөрийн орон зайгаа эзлэн, тун таатай агшин таарчээ. Зүүн талын эмэгтэй амандаа тамхи зуун охиныхоо даашинзыг янзалж, олон төрлийн ягаан өнгийн даашинзтай өөр өөр охид эмэгтэйчүүд нэгэн гэрэл зурагт багтсан нь зургийг онцгойруулна. Бодит амьдрал дээрх үнэн төрхийг тусгасан нь зургийг амь оруулж буй. Гудамжны гэрэл зураг гэдэг жинхэнэ амьдралыг ийн хүчтэй харуулах л зорилготой шүү дээ"

#2 "Засвар" - Франц 

Гэрэл зурагчин: Marcel Van Balken

"Машины доод хэсэгт гэмтэл гарсан шиг болтой. Гэхдээ яг юу хийж байгаа нь мэдэгдэхгүй. Эмэгтэй хүн гэдэг нь мэдээж. Харин нохой нь эзнээ хүлээж ядан харагдана" 

#3 "Жайпур хүрэх галт тэрэг" - Энэтхэг

Гэрэл зурагчин: Giuliano Lo Re

"Нью-Делигээс Жайпур хүрэх галт тэргэнд хүмүүс тухлан амарч байна. Хэдхэн цагийн дараа галт тэрэг тэднийг гэрт нь хүргэнэ. Зарим нь суудалдаа тухлан, зарим нь бодолд дарагдан, зарим нь шүдээ угаан, сахлаа хусаж, хоол бэлтгэнэ"

#4 "Тэнгэр дэх цэцэрлэг" - Куб (Гутгаар байр)

Гэрэл зурагчин: Monia Marchionni 

"Зуны үд дунд итали-куб гаралтай гэр бүлийн гурван үеийнхэн далайн зүг хараалан цэцэрлэгтээ тухалжээ. Театрын гэмээр гүн гүнзгий утгатай гэрэл зураг. Гэр бүлийн амьдрал, хүн бүрийн өөр өөр араншинг илтгэсэн нь тун гарамгай дүрсийг бүрдүүлжээ. Чадварлаг гудамжны гэрэл зурагчны бүтээлийг та харж байна." 

#5 "Цонхоор харж буй хүүхдүүд" - Израил

Гэрэл зурагчин: Orna Naor

#6 "Гайхамшгийн гудам" - АНУ

Гэрэл зурагчин: Carlos Antonorsi 

#7 "Эр зориг" - Итали 

Гэрэл зурагчин: Lorenzo Caten 

#8 "Усан хөлгийн ажилчид" - Бангладеш

Гэрэл зурагчин: Andrew Biraj 

#9 "Дасгалын цаг" - Энэтхэг

Гэрэл зурагчин: Susanne Grether

#10 "Зам дагуух Буддын хийд" (Тэргүүн байр)

Гэрэл зурагчин: Florian Lang 

"Хүн нэг бүрийн байрлал, орчин нөхцөл, цаг хугацаа төгс таарсан гэрэл зураг. Бүгдэд хангалттай "агаар" бий. Зургийг нарийвчлаад харахад ямар ч саад байхгүй. Олон төрлийн утга санааг цогцлоосон гарамгай гэрэл зураг." 

Эх сурвалж: Boredpanda 

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Нарийн ногооны хомсдол үүсэж, үнэ нь ХОЁР дахин нэмэгджээ
2
2021.10.14
Эрээн хаагдав
3
2021.10.14
Э.Тамир: Хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий ...
санал болгох
1
1 цагийн өмнө
Уйлангаа инээмээр санагдуулах шинэ MacBook Pro-той холбоотой 11 МИЙМ
2
1 цагийн өмнө
Марвелын шинэ зургаан киноны нээлт хойшилж, хоёр киноны хугацаа тодорхойгүй боллоо
3
1 цагийн өмнө
Өнөөдөр "Squid Game"-ийн жүжигчин У Ён-сугийн төрсөн өдөр буюу түүний тухай 5 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.