Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ үеийнхэн датагаа ингэж ашигладаг: 8 КҮҮЛ АРГА


Найзуудтайгаа холбогдох, дуртай цуврал, киногоо үзэх, цахим хичээлээ хийх гэхчлэн шинэ үеийн залууст дата ашиглах нь өдөр тутмын салшгүй хэрэглээ болжээ. Дэлхийн нийт хүн амын 32 хувийг бүрдүүлдэг 14-23 насныхны 50 хувь нь интернэтэд холбогдож, өдөр бүр дунджаар 10 цагийг цахим орчин өнгөрүүлдэг тухай судалгаа бий. Чамд ч бас аль болох хэмнэлттэй, урт хугацаагаар дата ашиглах хэрэгцээ шаардлага тулгардаг бол доорх 8 аргаас туршаад үзээрэй. 

#1 Хэрэгцээгүй аппликейшнийг устгах, түр унтраах

Ашиглана гэж бодоод татаж авсан ч ойрын нэг сар огт ашиглаагүй хэрэгцээгүй аппликейшнүүдээ цэгцлээрэй. Иймэрхүү аппликейшнүүд интернэтэд холбогдох үед автоматаар маш их дата зарцуулдаг. 

#2 Байршил заагчаа унтраах

Байршил заагчийг нэг л удаа "байнга зөвшөөрнө" гэж тохируулахад 20 өдөрт дунджаар 300 MB дата зарцуулдгийг та мэдэх үү? Байршил заагчаа хааж сурах нь аюулгүй байдлын үүднээс ч тустай шүү.

I Phone утастай бол "Settings > Cellular > System Services > Time & Location" гэж ороод тохируулаарай.

Андройд утастай бол "Quick Settings >  Location" гэж ороод тохиргоо хийгээрэй. 

#3 Өөрт зориулсан дата багцтай болох

Хэрвээ чи 14-23 настай бол чамд хамгийн тохиромжтой U Хөтөлбөрийн дата багцтай дугаараас сонгоорой. Шинэ дугаартай болчихвол 6 сарын турш ашиглах 30GB дата бэлэглэхээс гадна доорх багцуудыг бүгдийг нь бэлэглэнэ гээд бод доо.

Үүнд: 

- Оюутан залуус их сургуулийнхаа веб сайт руу хүссэн үедээ нэвтрэн, хичээлээ хийх боломжтой EDU багцын 6 сарын үнэгүй эрх;

- Чөлөөт цагаа өнгөрүүлэх Social, Gaming, Streaming багцаас дурын нэгээ сонгон 6 сар үнэгүй хэрэглэх эрх;

- Мөн Clubhouse, Zoom, Skype, Telegram, Google meet, Classroom гэх мэт онлайн уулзалт, хуралд орох E-Meeting багц шинэ дугаарт 3 сарын үнэгүй эрхтэйгээр тус тус дагалдана. 

#4 Автомат тоглуулагчийг зогсоох

Бидний хамгийн ихээр хэрэглэдэг фэйсбүүкт л гэхэд автоматаар видео бичлэг тоглогдож, үзэхийг хүсээгүй стори автоматаар ачаалж байдаг. Тиймээс автоматаар тоглогддог видеоны тохиргоог унтрааснаар маш их дата хэмнэж чадна. 

Үүний тулд фэйсбүүк рүүгээ ороод дурын нэг видео бичлэгийн дээд буланд байрлах "Autoplay" товчийг "off" болгон унтраагаарай. 

#5 Хэрэгтэй зүйлээ татаж аваад хадгалах

Гадуур гарахдаа хөгжим, подкаст сонсох дуртай юу? Тэгвэл сонсохыг хүссэн дуу, подкастаа wifi-тай үед татаад авчих. Тэгээд л заавал интернэт ачаалуулж, дата үрэлгүй сонсчихно. Бас илүү төлөвлөгөөтэй, үе шаттай сонсож ч сурах юм.

#6 Кино үзэх, тоглох үедээ сошиал хаягаасаа гарах 

Гар утсаараа кино үзэж, тоглоом тоглох үед автоматаар сошиал хаягууд ачаалсаар байдаг. Тэгвэл 20 минутаас дээш хэмжээний бичлэг тоглуулах, видео тоглоом тоглох үедээ хамгийн их ашигладаг фэйсбүүк, мессэнжер, инстаграм гэх мэт хаягуудаа хааж, гарч байгаарай. 

Дашрамд дурдахад, U Хөтөлбөрийн шинэ дугаартай болчихвол Social, Gaming, Streaming багцаас дуртайгаа сонгоод хүссэн апп-аа хязгааргүй ашиглаж ч болох юм. 

U Хөтөлбөрийн дата урамшуулалтай багцын:

  • Social багцад Instagram, Facebook, Snapchat, Messenger, Twitter
  • Gaming багцад PUBG, Mobile legend, Clash of Clans, Fortnite
  • Streaming багцад LookTV, Netflix ашиглах эрх тус тус багтдаг.Тэгэхээр чи энэ гурван багцаас нэгийг нь сонгоод л ашиглаж болно гэсэн үг. 

#7 И-мэйлээ ухаалгаар тохируулах

И-мэйл ашигладаг хүмүүст өдөрт дунджаар 100 хэрэгцээгүй спам мэйл ирдэг. Тэгэхээр бид сард 3000 хэрэгцээгүй мэйл хүлээн авдаг гэвэл бүгдийг нь ачаалуулбал 240 MB дата зарцуулагдах юм. Тиймээс хэрэгцээгүй "subscription" хийсэн сайтуудаасаа гарч, и-мэйлээ "нэг сайхан" цэгцлээд аваарай. 

Gmail хэрэглэдэг бол энэзаавраар, Yahoo ашигладаг бол энэзааврыг дагаарай.  

#8 Датагаа хэмжих

Дата хэрэглээгээ бүр ч илүү ухаалгаар хэрэглэхийг хүсвэл гар утасныхаа "data" цэсийг ашиглаарай. Өдөр тутмын хэрэглээгээ хянаж, ямар аппликейшнд хамгийн их дата зарцуулж буйгаа олж мэдээрэй. Харин хэрэглээнд уягдалгүй хязгааргүй дата хэрэглэхийг хүсвэл #3-т бичигдсэн зөвлөгөөг ахин уншихаа мартуузай. 

U хөтөлбөрийн дата урамшуулалтай шинэ дугаарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
14 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
16 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.