Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Хавар гэнэ


Жижиг малгайн дороос дөнгөж тайруулсан шанх салхинаа сэвэлзэж, үсчний газрын шунх хэдэн булан тойрсон ч араас даган ханхлахыг хавар гэнэ. Зуу зуун хүн хаанаас ч юм гэнэт гараад ирсэн мэт гудамж талбай хөдлөн амилахыг, шувууд жиргэн шулганалдахыг Улаанбаатарын хавар гэнэ. Хүйтэн, харанхуй, урт хонгилын амсарт ирсэн хойно хэн, хаана, яажшуу өвөлжсөнийг хүнээс ч, шувуудаас ч асуух хүсэл алга. Инээмсэглэн буй хүмүүст, тэдний алхаж яваа зүгт, үзээгүй хараагүйдээ татагдан ховсдуулахыг хавар гэнэ. 

Маргааш өглөө, нөгөөдрийн үдэшт юундаа ингэтэл яарна вэ. Ямар нэг сайхан явдалд адган, хүсэл сэтгэл шинэд алдуурахыг хавар гэнэ. Хөгжимчдийн гэрт мэндэлж буй хөг аялгуу, найрагчдын дэвтэрт тэрлэгдэх шүлгийн мөртүүд тун удахгүй шинэ дуу болж түгэхийг хавар гэнэ ээ. 

Уулзмаар байсан ч зүрхлэхгүй өнгөрүүлсэн өдрүүд чинь ард хоцорчээ. Одоо л нэг юм арай гэж инээх хүч чадалтай болж байна уу. Хавар болоод чи өнгөрсөн жилийнхээсээ ч илүү хөөрхөн болчихож. Хайруу өвлийн эхэнд хэлсэн “баяртай” гэдэг үг чинь хайлж урссаныг хараач. Уйлж байсан нүд чинь гэрэлтэж байна. Чамгүй өнгөрүүлсэн уйт шөнүүд дууссаныг түүнд одоо л хэл. Бидний тухай шинэ дуу төрөх мөчийг хүлээж байсан юм аа гээ. Шонгийн утсан дээрх шувууд хүртэл хосоороо болсныг хар даа гээ. 

Шинээр эхэл, дахиад эхэл. Өнгөрснийг март, өнгөрснийг уучил. Бороо шиврэхийг, чийг ханхлахыг, өвс ногоорохыг, модод гөлөглөхийг хамтдаа хар. Одоо хавар л шинэ, хавар л соньхон. Хавраас өөр цаг хугацаа байдаггүй юм шиг амьдар. Өмнө нь огт үзээгүй юм шиг хаврын хаврыг шинээр угт. Хавар мөрөөд, хаварт итгэ, хавраар аягла. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.