Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг цогцоор нь дэмжих үр дүнтэй 3 хөтөлбөр

Гоо сайхан болон бие махбодыг дэмжих зөөлөн хүч


Зарим эмэгтэй аль ч насандаа гоолиг, үзэсгэлэнтэй харагддаг. Тэдэнд юу тусалдаг вэ? Herbalife Nutrition-ын шим тэжээлийн зөвлөх Анастасия Кургинианы үзэж буйгаар үүний үндэс нь хооллолт болон амьдралын хэв маягтаа хэр их анхаарал хандуулж буйд оршидог байна. Хоол хүнсэнд хангалттай хэмжээний уураг, тосны хүчил, амин дэм болон эрдэс бодисууд агуулагдаж байвал арьс, үс, хумс эрүүл байх болно. Үүний зэрэгцээ, эдгээр шим тэжээлийг хэрхэн үр дүнтэй харилцан зохицуулж байгаа нь чухал. Эдгээрийг санаж байх аваас гоо сайхан болон амьдралын эрч хүчээ хадгалахад шаардлагатай бүхэн таны гарт байна гэсэн үг.

Амьдралын янз бүрийн үе шатанд эмэгтэйчүүдийн санааг юу зовоож байдаг вэ? Тэд юун түрүүнд, өөрийн болон гэр бүлдээ санаа тавьдаг. Үүний талаар ярьж байхдаа бид эмэгтэйчүүдийн биеийн байдлын шинж тэмдгүүдийг тодорхойлж байдаг. Эдгээр шинж тэмдгүүд нь заримдаа нүдэнд ил харагддаг бол заримдаа биед ямарваа өөрчлөлт гарч байгааг эмэгтэй хүн өөрөө мэдэрдэг. Гэтэл зарим тохиолдолд бие махбодын амин хүчийг лабораторийн шинжилгээгээр л үнэлэх боломжтой байдаг.

Эмэгтэй хүн эрүүл, бие махбод дахь бүхий л эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа нь хэвийн байхад түүний гадаад төрх үүнийг өгүүлж байдаг. Хэвийн жин, гоолиг бүсэлхий, биеийг дээш татсан булчин, чанга арьс, биеэ цэх авч явах чадвар, сэргэлэн цовоо харц, нүдний дор хөхрөлтгүй, гэрэлтсэн сайхан нүүр царай, бат бэх хумс, гялалзсан үс – эдгээр нь эргэн тойрны хүмүүсийг “Та гайхалтай харагдаж байна!” гэж хэлэхэд хүргэдэг илт шинж тэмдгүүд юм.

Гэхдээ сайхан гадаад төрхийн ард стрессийг үүсгэсэн нөхцөл байдлыг даван гарах, гадаад орчны сөрөг нөлөөллийг шүүн ялгах, нарны гэрлийн дутагдлыг нөхөх зэрэг маш олон төрлийн бие махбодын дотоод үйл ажиллагаа зогсож байдгийг бүү мартаарай. Бие махбод маань хорт бодисууд, хэрэггүй нэгдлүүдийг чөлөөтэй гадагшлуулж, эмэгтэй хүний гоо сайхан, нүдэн дэх гал цогийг хадгалахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байдаг. Бие махбодын хэлээр яривал, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангаж, бүрэн дүүрэн хооллох нь гоо сайхны баталгаа болдог. Эрч хүчээр дүүрэн байгаа нь мэдрэлийн болон дааврын тогтолцооны хэвийн үйл ажиллагааны үр дүн юм. Үүнээс гадна, бие махбод дахь бүхий л тогтолцоо нь хоорондоо харилцан холбоотой бөгөөд олонх нь хооллолт болон амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг.

Дараах хэд хэдэн асуултад хариулж эрүүл мэндийн байдлаа үнэлээрэй:

•Та удаан хугацаанд эрч хүчтэй байдлаа хадгалж чадаж байна уу?
•Таны хоолны дуршил сайн байна уу (ялангуяа өглөөдөө)?
•Амттан болон түргэн хоолонд татагдахгүй байж чадаж байна уу?
•Хоол идсэний дараа ходоод, гэдэс хэвийн мэдрэмжтэй байна уу?
•Таны сарын тэмдэг тогтмол, өвдөлтгүй ирж байна уу?
•Та бүтэн нойртой хонож, өглөө сэрэхэд эрч хүчээр дүүрэн, бүрэн амарсан мэт санагдаж байна уу?
•Таны бэлгийн дур хүсэл хангалттай байна уу?
•Танд хооллолтын горим бий болсон уу?

Хэрэв та аль нэг асуултад “үгүй” гэж хариулсан бол тэр талын асуудлыг шийдэхээр ажиллах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ бие махбодын бүхий л тогтолцоог цогцоор нь харж ажилласан тохиолдолд л үр дүн гарна гэдгийг бүү мартаарай. Бүгдэд тэнцвэр маш чухал тул гоо сайхан, эрүүл мэндээ дэмжихэд туслах хөтөлбөр, олон төрлийн эрхтэн, тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бүтээгдэхүүн, амин дэмүүдийг сонгоорой. Эмэгтэй хүний биеийн байдлын цогц дүр зургийг тодорхойлсноор мэргэжилтэн хүн эмэгтэй хүн бүрд тохирсон хөтөлбөрийг сонгох боломжтой болно.

Herbalife Nutrition-ын “Эмэгтэйчүүдийн хөтөлбөр” нь бие махбодын хэрэгцээ болон амьдралын хэмнэлээс хамааран суурь, өргөтгөсөн, эрчимжүүлсэн гэсэн 3 хувилбартай.


Суурь хөтөлбөр

Эмэгтэй хүний эрүүл мэнд, амьдралын эрч хүчийг тэтгэх амин чухал макро болон микро шим тэжээлээр өдөр бүр хангана. Хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтаж буй бүтээгдэхүүнүүд нь хангалттай хэмжээний уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм болон эрдэс бодисуудыг агуулсан. Эдгээр шим тэжээлийг хамтад нь хэрэглэхэд үр нөлөө нь бие биенээ нөхөн ажиллаж байдаг. Антиоксидант үйлчилгээтэй, хурдан цатгах бүтээгдэхүүнүүд нь эрүүл гадаад төрхийг олж, өөрийгөө илүү сайхнаар мэдрэхэд тань тусална. Суурь хөтөлбөрөөс та өөрийгөө сайхнаар мэдрэхэд туслах бүхнийг олох болно: Формула 1 уургийн коктейль, Алоэ ургамлын ундаа, Ургамлын цай, Эмэгтэйчүүдэд зориулсан Формула 2 амин дэм, эрдэс бодисын иж бүрдэл*.  

Формула 1 уургийн коктейль

Орчин үеийн хооллолтод чанартай уургийн агууламж хангалтгүй болжээ. Тэгвэл Формула 1 уургийн коктейль нь  уураг болон эслэгийн дутагдлыг нөхөж, 20 гаруй төрлийн амин дэм, эрдэс бодисын нэмэлт эх үүсвэр болно. Түүнчлэн бүтээгдэхүүний найрлагад эмэгтэй хүний бие махбодод нэн шаардлагатай (А, С, Е амин дэмүүд, цайр, кальци зэрэг) амин дэм, эрдэс бодисууд багтсан.

Энэхүү бүтээгдэхүүн нь бие махбодыг өдөр тутмын эрч хүчээр хангах макро болон микро шим тэжээлийг өөртөө нэгтгэсэн тул бүрэн дүүрэн өглөөний хоол болж чадах хөтөлбөрийн гол бүтээгдэхүүн юм. Түүнчлэн Формула 1 нь тэнцвэржүүлсэн найрлагатай тул цатгалан мэдрэмжийг удаан хадгалж, бодисын солилцоог дэмжин жин хасах үйл явцыг нэгэн зэрэг эрчимжүүлж байдаг.  

Ургамлын гаралтай сайн чанарын уургийн агууламж өндөр тул эд эсийг нөхөн сэргэхэд чухал үүрэг гүйцэтгэж, арьс, хумс, үсний гадаад төрхийг сайжруулахад туслаад зогсохгүй даавар, фермент, тээвэрлэгч уураг, нейропептидүүдийн үйлдвэрлэлд оролцдог. Энэ нь эмэгтэйчүүдийн амьдралд эергээр нөлөөлнө гэсэн үг. Формула 1 уургийн коктейлийг өдөр тутамдаа үндсэн хоол эсвэл хөнгөн зууш байдлаар хэрэглэхэд тохиромжтой.

Ургамлын цай

6 төрлийн ургамлын нэгдлүүд нь гайхалтай сэргээж, өглөө эрт эрч хүчээр цэнэглэдэг. Хар, ногоон цай, кардамонын үр, жамба цэцэг, гибискус сарнай болон кофеины ханд нь цогцоор үйлчлэн бие махбодын антиоксидант хамгаалалтыг бэхжүүлж, эд эсийг гэмтэл болон чөлөөт радикалуудын бусад сөрөг нөлөөллөөс хамгаалахад тусалдаг. Найрлагад багтаж буй орц бүр нь бие махбодод өөрийн гэсэн эерэг үйлчилгээг үзүүлдэг. Ногоон цайны ханд нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Хар цай болон гибискус сарнайн ханд нь зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангадаг. Жамба цэцгийн ханд нь хоол боловсруулалтыг дэмждэг. Харин кардамон нь амттанд татагдах хүслийг бууруулдаг.

Ийм ургамлын найрлага нь бие махбодод оюуны үйл ажиллагааг дэмжихээс эхлээд хоол боловсруулалтыг дэмжих хүртэл олон талаар, зөөлнөөр нөлөөлдөг.

Алоэ ургамлын ундаа

Зуун настын ханд болон В3 амин дэмийг агуулсан Алоэ ургамлын ундаа нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, бие махбод дахь шингэний тэнцвэрийг хадгалахад болон арьсны гадаад төрхийг сэргээхэд тусалдаг. Зуун наст нь хоолны дуршлыг зохицуулах, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог булчирхайн шүүрлийг нэмэгдүүлэх, гэдэсний ашигтай микрофлорыг дэмжих 200 гаруй ашигтай, идэвхт бодисуудыг агуулсан.

Формула 2. Эмэгтэйчүүдэд зориулсан амин дэм, эрдэс бодисын иж бүрдэл*

Энэхүү иж бүрдэл нь хооллолтыг хамгийн зохистой хэмжээний микро шим тэжээлээр баяжуулах, дааврын тэнцвэрийг хадгалах, үс, арьс, хумсны гоо сайхныг хадгалах зориулалттайгаар бүтээгдсэн. Тэрээр эмэгтэй хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай кальци, К амин дэм, төмөр, фолийн хүчил болон В9 амин дэмийг хангалттай хэмжээгээр агуулсан.

Суурь хөтөлбөрийн хүрээнд энэхүү бүтээгдэхүүнийг Формула 1 уургийн коктейльтой хамт хэрэглэхэд бие махбодыг өнөө цагийн амьдралын хэмнэлд нэн шаардлагатай болоод буй микро шим тэжээлээр бүрэн хангах болно.


Өргөтгөсөн хөтөлбөр

Өргөтгөсөн хөтөлбөрийн бүрэлдэхүүнд Формула 1 уургийн коктейль, Алоэ ургамлын ундаа, Ургамлын цай, Эмэгтэйчүүдэд зориулсан Формула 2 амин дэм, эрдэс бодисын иж бүрдэл*, Экстра-Каль* болон Тан Куай Плюс* багтсан. Сүүлийн хоёр бүтээгдэхүүн нь бие махбод дахь кальцийн дутагдлыг нөхөж, нөхөн үржихүй, даавар болон мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмждэг.

Экстра-Каль*

Энэхүү бүтээгдэхүүний кальцийн агууламж өндөр тул гол үр нөлөө нь яс, үе мөч, шүд болон хумсны бат бэх чанарыг дэмжихэд чиглэгдсэн. Кальцийн хэрэгцээ эмэгтэйчүүдэд илүү өндөр байдаг. Тиймээс эмэгтэй хүний бие махбодод цогцоор үйлчлэхийн тулд бүтээгдэхүүн нь өөртөө нэмэлт элементүүдийг агуулсан. Кальцийг илүү сайн шингээх, ясны эд эсийг бэхжүүлэхийн тулд D амин дэм агуулсан. Найрлагад багтаж буй зэс нь цусыг нөхөн төлжүүлэхэд тустай. Харин цайр нь нөхөн үрхижүйн эрхтний үйл ажиллагааг дэмждэг.

Тан Куай Плюс*

Сарын тэмдэг ирэхийн өмнөх хам шинж болон дааврын тэнцвэргүй байдлаас болж олон эмэгтэйчүүд зовдог. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүн нь эмэгтэй хүний бие махбод дахь сар тутмын өөрчлөлттэй холбоотой тав тухгүй мэдрэмжээс салан идэвхтэй амьдралын хэв маягаа үргэлжлүүлэхэд тусална. Дягилийн үндэс нь булчинг суллаж өвдөлтийг намдаадаг. Харин балжингарам цэцэг нь булчингийн чангарлыг сулладаг.


Эрчимжүүлсэн хөтөлбөр

Орчин цагийн амьдралын хэмнэл болон өдөр тутмын стресс нь бие махбодыг ихээхэн сорилтод оруулж байгаа тул чанартайгаар нөхөн сэргэх, эд эсийн нөхөн төлжих үйл явцыг эрчимжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Тийм учраас эрчимжүүлсэн хөтөлбөр нь дээрх бүх бүтээгдэхүүнүүд дээр нэмэлтээр бие махбодын гоо сайхан, залуу байдлыг хадгалахад туслах маш чухал элемент буюу Роузгардыг өөртөө багтаасан.

Хербалайфлайн Макс*

Өөрийн идэж буй хоол хүнсний жагсаалтад Омега-3 ашигтай өөх тосыг нэмээрэй. Энэ нь зүрх судасны тогтолцоо, тархины хэвийн үйл ажиллагаа, арьсны эрүүл мэнд, үсний бат бөх байдлыг дэмжинэ. Омега-3 нь эрүүл, идэвхтэйгээр урт наслахад туслах төгс бүтээгдэхүүн.

Формула 3 нунтаг уураг  

Уг бүтээгдэхүүн нь уургийн нэмэлт эх үүсвэр юм. Шар сүүний уураг болон шар буурцгийн уургийн изолят нь булчингийн эд эс бүрэлдэхэд оролцож цатгалан мэдрэмжийг удаан хугацаанд төрүүлдэг. Формула 3 нунтаг уургийг коктейль дээрээ нэмж илүү их хэмжээний уургийг аваарай.

Найтворкс*Нас ахихын хэрээр бие махбодын азотын оксид ялгаруулах чадвар буурдаг. Найтворкс нь бие махбодод азотын оксидыг ялгаруулахад тусалж улмаар зүрх судасны тогтолцоонд дэмжлэг үзүүлнэ.

*БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ЭМ БИШ БОЛНО

Эрүүл амьдралын хэв маягийн зарчмууд ба зөвлөмжүүд:

1.Хөтөлбөрийн үр нөлөөг хамгийн сайнаар мэдрэхийн тулд хооллолтдоо бүхлээр нь эерэг өөрчлөлт оруулахад анхаарах хэрэгтэй. Энгийн сахар болон хортой хоол хүнсний хэрэглээг хязгаарлаарай. Хоолны хооронд  3 цагийн зайг баримтлаарай. Өглөөний хоолоор илүү их уураг авахыг хичээгээрэй.

2.Хоол нь микробиом буюу гэдэсний микрофлорт эергээр нөлөөлөх хэрэгтэй. Энэ нь дархлааг бэхжүүлэхэд тусална. Түүнчлэн энэ нь сэтгэл санаагаар эерэг байлгаж, дааврын ялгарлыг хэвийн хэмжээнд барихад тусална.

3.Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, бүтэн нойртой хонох, амрах, нэгэн хүсэл зориг бүхий хүмүүстэй харилцах нь тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусална!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.