Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Токиогийн олимпид гадаадаас үзэгчид хүлээн авахгүй


Цар тахлын улмаас нэг жил хойшилсон Токио 2020 наадмын зохион байгуулагчид мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, энэ жилийн зуны олимп, Паралимпийн наадамд гадаадаас үзэгчид хүлээн авахгүй байхаар шийдвэрлэжээ. 

"Япон болон дэлхийн бусад олон оронд цар тахлын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа төдийгүй коронавирусийн шинэ хувилбарууд гарсаар байна. Түүнчлэн олон улсын аялал жуулчлал хязгаарлагдмал хэвээр байна. Иймд оролцогч тамирчид болон Япон улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргасан" хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Токио 2020 наадам ирэх долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд, Паралимп наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдах юм. Олимпийг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэртэй холбоотойгоор энэ хугацаанд Япон улс руу гадаадын иргэд нэвтрэх боломжгүй гэжээ. 

Мөн олимп, Паралимпийн нийт 900 мянга орчим тасалбарыг буцаахаар болсон байна. Харин гадаадын иргэдийн зочид буудлын захиалга, нислэгийн тийз цуцлалттай холбоотой зардлыг хариуцахгүй гэжээ.

Дашрамд дурдахад, АНУ, Их Британи зэрэг улстай харьцуулахад Японд халдварын тохиолдол харьцангуй бага байсан ч сүүлийн сарууд Японы эрүүл мэндийн байгууллагууд цар тахал эхэлснээс хойш хамгийн хүнд том халдварын давлагаанд өртөөд байгаа юм. 

Цар тахал эхэлснээс хойш тус улсад нийт 455 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 8794 хүн нас баржээ. 

126 сая хүн амтай Япон улс хоёрдугаар сарын сүүлээс эхэлж Pfizer-BioNTech-ийн вакцинаар иргэдээ дархлаажуулж эхэлжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
3 өдрийн өмнө
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.