Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Factfulness" ном монгол хэлээр хэвлэгдэн гарлаа


Дэлхий ертөнцийн талаар бидний буруу ойлгодог 10 шалтгааныг тайлбарласан ном шинээр орчуулагдан гарчээ. Factfulness ном нь 2018 онд хэвлэгдсэн даруйдаа дэлхий нийтийн анхаарлыг татаж, Билл Гэйтсын санал болгосон зун унших 5 номын жагсаалтад багтжээ. Гэйтс энэхүү номыг онцлохдоо “Миний уншиж байсан хамгийн чухал номуудын нэг юм. Хорвоо дэлхийн тухай үнэн зөвөөр бодоход туслах гарын авлага” гэсэн байна.

Яагаад дэлхийн хүн ам өссөөр байгаа вэ? Хэр олон залуу охид сургуульд явдаг вэ? Бидний хэдэн хувь нь ядуу амьдарч байна вэ? Эдгээр асуултад бид буруу хариулт авах нь элбэг тохиолддог байна. Гэтэл бодит байдал дээр ихэнх зүйлс бидний бодож төсөөлснөөс хамаагүй дээр байдгийг энэхүү номд тайлбарлажээ.

Номын зохиолч, олон улсын эрүүл мэндийн ухааны профессор Ханс Рослинг /1948 - 2017/ нь Шведийн алдартай статистикч бөгөөд өөрийн мэргэжлийн ур чадварыг ашиглан тооцоолол хийж, үр дагаврыг нь олон нийттэй хуваалцах замаар Youtube-д од болж чадсан нэгэн юм. Түүний 2006 оны TED хурлын үеэр танилцуулсан "Таны харж байсан хамгийн шилдэг статистикүүд" гэх илтгэл нь түүнийг олон нийтэд таниулжээ.Тэрээр статистикийн мэдээллийг ашиглан дэлхийн хүн амын хурдацтай өсөлт буурч, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хоорондын зааг ялгаа бүдгэрэн дэлхийн эрүүл мэнд дээрдэж байгааг харуулсан байна. Factfulness нь түүний бичсэн сүүлчийн ном юм. Тэрээр энэхүү номоо өөрийн урт хугацааны хамтрагчид болох Анна, Ола нартай хамтран дээрх асуудалд эрс шинэ тайлбарыг өгсөн ба бидний харах өнцгийг гажуудуулж буй 10 шалтгааныг нээн илрүүлжээ.

Жишээ нь, бид нийгмийг бүхэлд нь 2 хэсэгт хуваах хандлагатай байдаг нь бодит байдлаас хол зөрүү бөгөөд түүний оронд 4 өөр хэсэгт хуваах хэрэгтэй гэжээ. Баян ядуу, сайн муу, өрнөд дорнод гэсэн ерөнхий хуваалт нь өнөөгийн төвөгтэй нийгмийг бүрэн илэрхийлж чадахгүй юм. Мөн бид нүдэнд тусахуйц хэт туйлын мэдээллийг тусгаж авах нь хурдан байдаг ч, тэдгээр мэдээлэл нь цөөнхөд хамаарах бөгөөд олонхыг бүрэн илэрхийлж чаддаггүй байна. Гэх мэтчилэн хуурмаг айдас, хэт ерөнхийгөөр харах, хүн төрөлхтний хувь заяаг урьдаас бичигдсэн гэхэд итгэх, зөвхөн ганц жишээн дээр үндэслэн бусдыг нь тодорхойлох гэх мэт олон янзын инстинктүүд биднийг үнэнтэй нүүр тулахаас сэргийлдэг аж.

“Хорвоог өөрчилье гэвэл эхлээд ойлгох хэрэгтэй” /Ханс Рослинг/

Дэлхий ертөнц өө сэвтэй төгс бус байдлаараа ч бидний бодсоноос хамаагүй дээр нөхцөлд оршин байгаа. Гэтэл бид бодит баримтад үндэслэн ертөнцийг хүлээн авахын оронд бүх зүйлд дэмий л санаа зовсоор. Энэ нь биднийг анхаарах ёстой гол асуудлаас сатааруулж орхих юм.

Урам зориг хайрлах, илэн далангүй, хөгжилтэй сэтгэл хөдөлгөм түүхээр дүүрэн, Factfulness ном нь таны ертөнцийг үзэх үзлийг эрс өөрчлөх чухал номын нэг юм.

Билл Гэйтс: Factfulness номын тухай


Бэлтгэсэн: Б. Уранзаяа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unshigch 2021.03.23 172.69.252.145

Яаж орчуулахаараа статистикч болгодог байна аа? Олон Улсын эрүүл мэндийн судлаач, эмч хүн шүү дээ!!!

0 Хариулах