Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

2021 оны амьдралын хэв маягийг өөрчлөх фитнесийн 6 чиг хандлага


Herbalife Nutrition компанийн дэлхий дахины спорт ба фитнес боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгч Саманта Клейтон

2020 оныг эргээд харахад бидний өдөр тутмын хэвшсэн үйлдлүүд, ялангуяа дасгал хөдөлгөөний дэглэм хэрхэн шинэ нөхцөл байдалд дасан зохицсоныг харж болно. Фитнесүүд хаалгаа барьсан тул бид онлайн хичээлүүдэд хамрагдаж, гадаа цэвэр агаарт дасгал хийж, эрүүл чийрэг байх боломжийг хайж эхэлсэн. Бидний өнгөрсөн онд нээж олсон дасгал хөдөлгөөний хэв маяг ирээдүйд хэвшмэл болон хувирах төлөвтэй. Хүмүүс хөл хөдөлгөөн ихтэй спорт заалаас илүүтэйгээр гэртээ дасгал хийж, оюун санааны фитнесээр хичээллэж, мөн гэрт, ажил дээр, эсвэл замдаа хийж болох дасгал хөдөлгөөнийг олж нээж буйг бид харж байна.

1. Фитнес хичээлүүд ба хэрэгслүүд

Хүссэн үедээ орж харах боломжтой, бүртгэлтэй хүмүүст зориулагдсан фитнес хөтөлбөрүүд нь 2020 онд эрчээ авсан бол 2021 онд үргэлжлүүлэн хөгжсөөр байна. Ийм төрлийн хөтөлбөрүүд нь хэзээ ч, хаана ч хүртээмжтэй байдгаас гадна олонх нь аль хэдийн гишүүдээ дэмжих, зоригжуулах виртуал нийгэмлэгийг бүрдүүлж үнэнч хэрэглэгчдийн бааз сууриа хөгжүүлж чадсан. Ийнхүү хөгжсөн виртуал нийгэмлэг нь биетээр уулзаж дасгал хөдөлгөөн хийдэг фитнес заалын нөхөрлөлийг үгүйлж буй хүмүүсийг татдаг. Бүртгэлтэй хүмүүст зориулагдсан фитнес хөтөлбөрүүд нь илүү олон төрлийн хичээл, контентуудаар баяжиж, фитнес сонирхогчдын хувийн сонирхол болон зорилгод тусгайлан нийцүүлж тохируулсан сонголтуудыг бий болгон ирэх жилд үргэлжлүүлэн эрч хүчээ авна.


2. Гэрийн фитнес тоног төхөөрөмж, хэрэгслүүд хэзээ хэзээнээс илүү эрэлттэй байна. Зарим компаниуд өнгөрсөн жилд борлуулалт маш өндөр байсныг онцолж, фитнес тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн захиалгын ачаалал асар их байсныг мэдээлсэн. Энэ өндөр эрэлт 2021 онд үргэлжлэх төлөвтэй байна. Түр зур шуураад өнгөрөх чиг хандлага биш бололтой. Фитнесийн хэрэгслүүдийг худалдаж аван дансаа заавал хоослох хэрэггүй. Олон хүн дасгалын чанараа сайжруулахаар гэрт байгаа эд зүйлсийг ашиглан эсвэл гэрийн ажлаа хийхдээ хөдөлгөөнөө хүндрүүлж маш шинэлэг, бүтээлч байдлаа харуулж байна. Вакцинжуулалт эрчимтэй явагдсан ч хүмүүс биечлэн уулзах фитнес заалын эрүүл ахуй, аюулгүй байдалд санаа зовнисон хэвээр байна. Тиймээс ойрын ирээдүйд гэрийн фитнес хэрэгслүүдийн эрэлт буурахгүй бололтой.

3. Нэгэн хэвийн байдал, стрессийг даван туулах фитнес шийдлүүд

Хүмүүс гэрээсээ ажилласаар байгаа тул чөлөөт цаг нэмэгдэж, хүмүүс улам бүр уйдаж байна. Гэртээ удаан хугацаанд байх стресс нь хүмүүст агаарт гарч, дасгал хөдөлгөөн хийхэд түлхэц болсон бөгөөд сэтгэл санааны завсарлага авах шалтгаан болсон. Алхах эсвэл гүйх зэрэг агаар салхинд гарч хийдэг дасгал хөдөлгөөнийг дэмжих аппликейшнууд улам бүр олонд танигдаж байна. Энэ чиг хандлага дараагийн жилд ч үргэлжлэхээр байна.

4. Хүн бүр л хуучны сайхан зугаа цэнгэлээ санаж байгаа. Тиймээс тэд салхинд гарч, дугуйт тэшүүрээр гулгах нь олшрох болсон. Дугуйт тэшүүрээр гулгах нь таны хөл болон өгзөгөнд маш сайн дасгал болохоос гадна үнэхээр хөгжилтэй. Хүн болгон дугуйт тэшүүртэй болохоор зэхэж байхад нөөц хүрэлцэхгүй, борлуулалт ихээхэн ачаалалтай, нөөц ирэхээр худалдаж авах захиалгын жагсаалт маш урт болсноор үйлдвэрлэгчид эрэлтийг хангах маш том сорилттой тулгарч байна.

5. Цар тахал маш олон хүнийг сэтгэл санааны хувьд тэнцвэргүй байдалд оруулсан. Тиймээс илүү олон хүн бие, сэтгэлээ сэргээхээр иог болон бясалгалыг сонгож байна. Олон төрлийн фитнесийн аппликейшнууд болон Herbalife Nutrition Фитнес нь бясалгал болон иогийн хичээлүүдийг санал болгодог. Тэгвэл 2021 онд сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих аппликейшнууд болон хичээлүүд улам хөгжихөөр байна. Висконсин-Мэдисоны их сургуулийн Эрүүл оюун ухаан төвийн үүсгэн байгуулагч Ричард Дэвидсоны хэлж буйгаар сэтгэл санааг дэмжих аппликейшнууд нь цар тахлын улмаас даамжирсан ганцаардал, сэтгэл гутрал болон түгшүүрийг даван туулахад тусална.

6. Ажилтнууд ажлын байрны эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн ашиг тусыг хүртээд удаж байна. Тэгвэл 2021 онд эдгээр хөтөлбөрүүд нь байвал зүгээр гэдэг байр сууринаас багийн үндсэн хэрэгсэл болж хувирна. Ажилтнуудын дасгал хөдөлгөөнийг дэмжихээс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн анхаарах болно. Түүнчлэн компаниуд өөрсдийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих тусламжийг эрэлхийлсээр байх болно гэсэн хүлээлттэй байна.

Мэргэжлийн гүйлтийн тамирчин байсан фитнес мэргэжилтэн хүний хувьд идэвхтэй байх нь миний цусанд байдаг. Жил ирэх тусам фитнесийн чиг хандлага шинэчлэгдэж эсвэл дасал болсон хуучин аргуудыг эргэн сэргээдэг. Өнгөрсөн жил бидэнд олон сургамжийг өглөө. Үүний нэг бол дасгал хөдөлгөөн хийх, тэнцвэртэй хооллох зэрэг эрүүл зуршлуудаа хадгалах нь өөрийнхөө төлөө хийж болох хамгийн сайн үйлдэл юм. Бие махбодоо дэмжихэд дасгал хөдөлгөөн нь маш чухал. Одоо тэгвэл гэрийн тав тухтай орчин, оффис эсвэл зочид буудлын өрөөнд хаана ч, хэзээ ч үзэх боломжтой фитнес хичээлүүдийн сонголт олон болжээ. Эрүүл чийрэг байна гэдэг нь сэтгэл санааны хувьд эрүүл, амьсгалын дасгал хийж, стрессээс ангижирч амрах аргаа олж чаддаг байхыг мөн хэлнэ. Бид 2021 оныг итгэл найдвараар дүүрэн, эрүүл чийрэг байх боломжийг олгосон олон арга хэрэгслүүдтэй, магадгүй ер бусын фитнесийн жил байна гэж найдаж байна.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.