Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СУДАЛГАА: Хүүхдийн хажууд сөрөг үг хэлэх нь бусдын талаар сөрөг бодолтой болоход нөлөөлдөг


Санамсаргүй хэлсэн үг ч хүүхдүүдийн хандлагад нөлөөлдөг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ. "Хүүхдийн хөгжил" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл тодорхой бүлэг хүмүүсийн тухай сөрөг яриаг санамсаргүй байдлаар сонссон хүүхэд тэдний талаар сөрөг бодолтой үлддэг болохыг нь ажиглагджээ. 

Судлаачид 4-9 насны 121 хүүхдийг энэхүү туршилт хамруулсан байна. Ингэхдээ хүүхдүүдийг хоёр хэсэгт хувааж нэг хэсэгт нь Флурпс, Гируо хэмээх зохиомол бүлэг хүмүүсийн талаар сөрөг яриаг санамсаргүй байдлаар сонсгосон бол нөгөө бүлгийн хүүхдүүдэд ямар ч сөрөг зүйл сонсгоогүй аж. 

"Флурпс, Гируо нар үнэхээр муу хүмүүс. Тэд муухай хоол иддэг, хачин хувцас өмсдөг. Флурпс, Гируо нарын ярьдаг хэл онцгүй" гэх мэт яриаг сонссон 7-оос дээш настай хүүхдүүд ийм яриаг огт сонсоогүй хүүхдүүдтэй харьцуулахад эдгээр хүмүүсийн талаар илүү их сөрөг хандлагыг илэрхийлж байжээ. 

Үүгээр ч зогсохгүй 14 хоногийн дараа хүүхдүүдтэй дахин ярилцахад уг сөрөг бодлууд нь хадгалагдсан хэвээр байсан гэж Нашвилл хотын Вандербильтийн их сургуулийн сэтгэл судлал, хүний хөгжлийн тэнхимийн докторант, судалгааг ахлагч Эмили Кондер ярьжээ. 

Энэ насны хүүхэд үргэлж хүмүүсийг ангилахыг хичээж байдаг бөгөөд хүүхэд арьсны өнгө, хувцаслалт болон бусад хүчин зүйлд тулгуурлан хүн, хүрээлэн буй орчныг танихыг хичээж байдаг нь хэвийн зүйл гэж тэрбээр тайлбарлажээ. 

Хачирхалтай нь, 4-5 настай хүүхдүүд сөрөг яриаг сонссон ч Флурпс, Гируо нарын талаар сөрөг бодолтой үлдээгүй гэнэ. Энэ насны хүүхдүүдийн анхаарал төвлөрөл богино байдаг, санамсаргүй байдлаар сонссон мэдээллийг боловсруулах чадвар сул байдагтай холбоотой байж магадгүй гэж судалгааны багийнхан таамаглаж байгаа аж. 

Тиймээс эцэг эхчүүдийн хүүхдийн хажууд санаатай болон санамсаргүй хэлж байгаа үгэндээ болгоомжтой хандах хэрэгтэй гэжээ. Нөгөөтэйгүүр томчууд хүүхдийн хажууд эерэг, сайн сайхан зүйл ярих замаар тэдэнд эерэг нөлөөллийг үзүүлэх боломжтойг дурдсан байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
3 өдрийн өмнө
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.