Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ковидын эсрэг тэмцэгчдэд зориулсан гудамжны артистын зураг 23 сая доллараар зарагджээ


Английн гудамжны артист Бэнксигийн цар тахлын эсрэг тэмцэж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчдад зориулж зурсан "Game Changer" нэртэй зураг 23.1 сая долларын үнэ хүрч, шинэ дээд амжилт тогтоолоо. 

Тэрбээр энэхүү зургаа цар тахлын эхний давлагаа дэгдэх үеэр буюу 2020 оны тавдугаар сард Саутхэмптоны их сургуулийн эмнэлэгт хандивласан аж. Бэнкси уран бүтээлээ хандивлахдаа "Та бүхний хийж буй бүх зүйлд талархаж байна. Хэдийгээр зураг маань хар, цагаан ч гэлээ энэ газрыг багахан ч болов гэрэлтүүлнэ гэдэгт итгэж байна" гэх зурвасыг бичсэн байжээ. 

Зурагт маск зүүж, нөмрөг нөмөрсөн Улаан загалмайн сувилагчийн дүртэй тоглоомоор тоглож буй бяцхан хүүг дүрсэлж, ойролцоох сагсанд бэтмен, хүн аалз хэвтэж байгаагаар илэрхийлжээ. 

Дуудлага худалдаанаас олсон орлогыг Саутхэмптоны их сургуулийн эмнэлэг болон Их Британийн бусад эрүүл мэнд, буяны байгууллагуудад хандивлах гэнэ. 

"Game Changer" нь Бэнксигийн өмнөх уран бүтээлээс бараг хоёр дахин өндөр үнээр худалдагдсан байна. Тухайлбал, Английн улстөрчдийг шимпанзегаар орлуулж, Нийтийн Танхимд сууж байгаагаар дүрсэлсэн "Devolved Parliament" нэртэй зураг нь 2019 онд 13.6 сая долларын үнэ хүрч байв. 

Мөн "Girl With Balloon" нэртэй алдартай зураг нь 1.4 саяар зарагдсан билээ. 

Бэнкси нэрээр танигдсан Английн алдарт гудамжны артист, улс төрийн активист, найруулагч энэ мэт олон уран бүтээлээрээ алдаршсан боловч өнөөг хүртэл өөрийн жинхэнэ нэрийг нууцалсаар ирсэн байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
15 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.